Монголын рок поп урлагт софт рок хөгжмийн урсгалыг төлөвшүүлэн хөгжүүлсэн хамтлаг бол “Чингис хаан”. Уг хамтлагийг ахлагч, МУАЖ Дашзэвэгийн Жаргалсайхангүйгээр төсөөлөхийн аргагүй.
Монголын Рок музейг үүсгэн байгуулагч тэрээр 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ. Ард түмэн түүний “Учралын эгшиг” дууг даган дуулсаар өдгөө ч хит байсаар байна.
Эрч хүч, ганган чамин хувцаслалтаараа залуусыг ч дагалдуулдаггүй ардын жүжигчин манай дуранд.