Монголын радиогоор өглөө бүр эгшиглэх аялгуу бол “Цэнхэр залаа”. Үүнийг Хөгжимчин, хөгжмийн зохиолч С.Баатарсүх зохиосон. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд Тархины цус харвалт гэсэн оноштой, харааны бэрхшээлтэй, хэлж ярих чадваргүй, ахмадын улсын асрамжийн газраас гарч дүүгийндээ асруулж байна.
Түүнд туслаж хандивын аянд нэгдэхийг “Монголын хөгжмийн зохиолчдийн холбоо”-ноос уриалж Монгол түмний хайртай олон сайхан бүтээлийн хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн эмчилгээнд зориулж та бүхнийг тусламжийн гараа сунгахыг хүсчээ.
Онцлох бүтээл:
* Цэнхэр залаа (гитарын гоцлол) *
Долоон бурхан (гитарын гоцлол)
*Сансрын хөлөг (гитарын гоцлол)
* Цэнхэр залаа (ятгын гоцлол)
* Нүдэн нуур (дуу)
* Цэцгэн зүйрлэл (дуу)
*Дөрвөн улирал хоёр амраг (дуу)
* “Аялгуу” хийлийн гоцлол *
“Алтан ураг” III симфони *
“Хүннү” теледуурь
“Монголын нууц товчоо” VII симфони
ХОЛБОГДОХ ДУГААР: 99144613 Цэнгэл /Бэргэн дүү/

