Ажлаас гарсан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалингийн зөрүүг өнөөг хүртэл олгоогүй асуудал газар авч, ШЕЗ хууль ёсны үүргээ биелүүлэхгүйгээр эрхийг нь зөрчиж байгаа асуудлаар шүүхийн байгууллагад ажиллаж байсан иргэд “шүгэл үлээлээ”
Тодруулбал,
Өөрөөр хэлбэл 726 хүн цалин авах ёстой байсан ч 283 хүн хохирч үлдэж байгаа юм.
Энэ нь
-
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйл
-
Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйл
-
Монгол Улсын Их Хурлын 2021.01.15-ны өдрийн 03 дугаар тогтоол
-
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 112, 115, 120 дугаар зүйлийн тус тус зөрчиж байгааг эрх ашиг нь зөрчигдсөн шүүхийн байгууллагад ажиллаж байсан иргэд мэдэгдэж байна.
Энэ нь ШЕЗ хууль ёсны үүргээ биелүүлэхгүй, ажлаас гарсан шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын эрхийг зөрчиж байгаа үйлдэл тул энэ үйлдэлд өмгөөлөгч нараас тусламж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уг асуудалд анхаарал хандуулж өгөхийг тус тус хүссэн байна.
Бид ирсэн уг мэдээллийн мөрөөр эргэж мэдээлэх болно.

