“Хувьсал”-аар овоглох Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нарын охин Ц.Анударь анхны үрээ өлгийдөн авч, хүүгийн дуу цангинуулсан.
Аав,ээж, эмээ,өвөө болсон тэд гэр бүлийнхээ аз жаргалтай мөчүүдийг тэмдэглэн халуун орноор зугаалж яваа бөгөөд амралтын үеийн гэрэл зургууд нь олны анхаарлыг татаж байна.
Аз жаргал дүүрэн, дулаан уур амьсгалтай аяллаараа тэд шинэхэн гишүүнээ баярлуулж, амьдралынхаа шинэ хуудсыг нээжээ.
Тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

