Монгол Ардын намын дарга, Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 21-24-нд ажиллаж дээрх аймгуудын Монгол Ардын Намын хорооны үйл ажиллагаатай танилцаж, намын бодлого, зорилтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороонд энэ сарын 24-нд ажиллаж намын гишүүд, дэмжигчидтэй уулзсан юм.
Монгол Ардын Намын дарга уулзалтын эхэнд “Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. Зүүн гурван аймаг нь нэг бүс болсон учир энэ бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд зөвхөн нэг аймгийн төлөө биш, нэг бүсийн хэмжээнд бодож, төлөвлөж, зорьж ажиллах хэрэгтэй. Монгол Ардын Намын “Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг үг бол энэ нам ард түмнээсээ алсарсан байна. Одоо ард түмэндээ ойртож ажиллах ёстой гэсэн шаардлага, уриа юм. Төрийн ордонд багшийн цалин нэмэх шийдвэр гарч, төсөвт тусчихаад байхад хөдөө орон нутагт бодит байдал дээр нэмэгдээгүй байна. Үүнийг нь өнөөдөр бид мэдээгүй явж байна гэдэг бол Ардын нам ард түмнээсээ алсарсан байгааг харуулж байгаа юм. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ард түмэндээ хүрч ажилла. Монгол Ардын намын даргын хувьд үүрэг өгч байна” гэлээ.
“Жагсаалт”-аар орж ирдэг асуудал дээр онцгой анхаарч ажиллана.

