
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Батхолбоог “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхолбоог цагаатгаж, Шүүгдэгч Э.Амарбатыг “Хахууль авах” гэмт хэрэгт; шүүгдэгч Б.Мандахбаярыг “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох нарт холбогдуулан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, -Шүүгдэгч П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд, Шүүгдэгч Б.Батсүхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага: Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд дараах байдлаар оногдуулав. Шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Дээрх ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар тус тус хасаж,

