Монгол түмний хайртай дуучин Ноён Бондгор-ын хүү хоёр нас хүрчээ.
“Аав нь тэнгэрээс харж, хүүгээрээ бахархаж байгаа байх даа” хэмээн ойр дотнын хүмүүс нь сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Ноён Бондгорын уран бүтээл, гэгээн дүр төрх нь фенүүдийнх нь зүрх сэтгэлд үргэлж амьд хэвээр. Харин бяцхан хүү нь аавынхаа нэрийг үргэлжлүүлж, хайраар хүрээлүүлэн өсөж байна.
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Бяцхан үр нь эрүүл энх, аз жаргалтай өсөж, аавынхаа нэрийг өндөрт өргөж явах болтугай. 
