Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэргээр яллуулсан
Мэдээ

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэргээр яллуулсан

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/01/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Screenshot
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулж байв.

Screenshot

Тодруулбал, тэрбээр анх 2024 оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсож байсан. Ингэснээр суллагдах хугацаа нь энэ оны 6 дугаар сард дуусах ёстой ч Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно” гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон хугацааг нь хасаж тооцож байгаа аж.

Мөн тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж байсан бөгөөд шагналын хоногоор шагнуулсан зэргээ тооцуулснаар өчигдөр суллагдаж, эрх чөлөөтэй болсон юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ. “Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов.

Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй.

“Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал (албан ёсны линкийг сэтгэгдэл хэсэгт байршуулав) өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа.

Миний бие 2000 онд гадаадад сургууль төгсөж Эх орондоо ирээд 25 настайдаа үйлдвэр байгуулж бизнес хийж эхэлсэн цагаас хойшхи 20 гаруй жилийн миний өмч хөрөнгийг шалгасан. Миний бие энэ урт хугацааны бүх өмч хөрөнгөө баримтаар нотолсон. Хэрхэн яаж нотолсноо, өнөөдөр шүүх ямар байдалтай байгааг удахгүй ард олонд нээлттэй танилцуулах болно. Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав.

Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан.

Миний бие Эх орныхоо баялгаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Эсрэгээр нь, баялгийг эзэн ард түмэнд нь хүртээхийн төлөө хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй этгээдүүдийн эсрэг хамгийн хэцүү тэмцлийг хийсээр ирснийг олон түмэн мэднэ. 2017 онд Эрдэнэс тавантолгойн ордыг бүхлээр нь Шинхуа-Энержи Ресурс нэгдэлд 100 хувь бүрэн ашиглуулах нэрээр хувьчлах гэж байсныг нь оройлон манлайлж зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийг хувь этгээдүүд завших гэж байсныг оройлон манлайлж зогсоосон. Оюу толгой ордыг ард түмэнд ашигтай болгохын төлөө цуцалтгүй зүтгэж тэмцсэн. Стратегийн орд газрын баялгийг ард түмэн хүртэх талаарх Үндсэн хуулийн 6.2 заалт нь миний бие санаачилж, үг, үсэггүй боловсруулснаар 2017 онд батлагдсаныг тэр үеийн УИХ-ын дарга, гишүүд мэднэ.

Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрсөнг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.