Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Тайгр Вүүдс эргэн ирлээ
Фото

Тайгр Вүүдс эргэн ирлээ

coolНийтэлсэн: cool04/15/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эр хүн долоо дордож, найм сэхдэг гэдгийг бодит утгаар нь Тайгр Вүүдс харуулж чадлаа. Эхнэрээсээ салж, хүүхнүүдтэй нэр холбогдож, секс донтноороо дуудуулж, жолооны ард унтсан, тайвшруулах эм их хэмжээгээр уусан, сэтгэл санааны гутралд орсон байсан гээд Тайгр сүүлийн хэдэн жил спортын амжилтаас ихээхэн холдсон байлаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайгр Вүүдс жилийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох Masters-т түрүүллээ.

Тэрбээр 11 жилийн дараа анх удаа major буюу томоохон тэмцээнд түрүүлснээр, их спортдоо эргэн ирэлт хийж байгаагаа албан ёсоор сүр дуулиантайгаар зарлаж байна. Тайгр 2018 онд Tour Championships тэмцээнд түрүүлсэн ч, уг тэмцээн нь томд тооцогддоггүй. 5 жилийн дараа анх удаа жижиг ч гэсэн тэмцээнд түрүүлсэн түүнийг мэргэжилтнүүд сайшаахаас татгалзсан юм. Харин энэ удаад яах аргагүй Masters буюу гольфын их дуулгад тооцогдох тэмцээнд түрүүлсэн нь 43 настай Тайгрыг эргүүлэн олны анхаарлын төвд аваачаад байна.

Дашрамд хэлэхэд Тайгр нь 1997 онд буюу дөнгөж 22 настай байхдаа анх Masters тэмцээнд түрүүлж байсан бөгөөд энэ жил түрүүлснээр 5 дахь удаагаа Augusta-гийн талбайд аваргалж байна. Тамирчин хүний карьерын хувьд олон хүнд бэрхшээлийг даван туулж, хэд хэдэн мэс ажилбарыг амжилттай давж, “washed up” буюу “үеэ өнгөрөөсөн, одоо больсон нь дээр” гэх олон нийтийн шүүмжлэлийг өөрийгөө хурцлахад ашиглаж чадсан Тайгр ийнхүү түүхэн ялалт байгуулаад байна.

Тайгр түүхэн түрүүгээ авсны дараа АНУ-ын томчууд өөрсдийн байр суурийг хэрхэн хуваалцсаныг сийрүүлье.

Ерөнхийлөгч Дональд Трамп: Жинхэнэ агуу аварга Тайгр Вүүдст баяр хүргэе! Маш их дарамт шахалтын дор амжилт гаргасан түүнийг үнэхээр хүндэлж байна. Гайхалтай эргэн ирэлт!

Ерөнхийлөгч асан Барак Обама: Тэр бүх хүндрэл бэрхшээл, хэцүү бүхнийг туулаад гарсны дараа тэсвэр хатуужил, шийдэмгий байдлын хүчээр ялалт байгуулсан нь гайхалтай.

NBA-гийн гурван удаагийн аварга Стеф Көрри: Спортын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлт. Баяр хүргэе Тайгр! Ялагчийн 5 хүрэмний чинь нэгийг нь бариад зогсохыг зөвшөөрөөч…

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан
спорт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.