Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Өнөөдөр би зөндөө уйллаа
нийтлэлчид

Өнөөдөр би зөндөө уйллаа

admin123Нийтэлсэн: admin12305/20/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр би зөндөө уйллаа. Уйлаад л байв уйлаад л байв юунд гомдсон нь мэдэгдэхгүй зүгээр л уйлмаар санагдаад байв. Нөхрөө ирэхэд тоггүй харанхуй гэрийнхээ цонхон дээр охиноо тэврээд оройн хоолоо ч хийгээгүй уйлаад зогсож байв. Төрсний дараах хямрал гээч нь бололтой. Би өөрийгөө их тусгай хүн мэт бодож явжээ.

 

Хүмүүс жирэмсэн байхдаа хямардаг, ядардаг, уйлдаг нөхөртөө ойлгомжгүй аашилж загнадаг, эрхэлж элдэв юм нэхдэг, идэх юманд шөнө хөөж гаргадаг тухай уншаад жирэмслэлт өвчин биш, бусдын хүүхдийг биш өөрийнхөө хүүхдийг тээж байж би лав тэгэхгүй гээд л ажлаа ч хийж, гэр орондоо ч анхаарч, хөлөө жийж хэвтэлгүй, нөхөртөө элдэв аашлалгүй арга хэмжээ, найз нөхдийнх нь уулзалт гээд юуг нь ч хорилгүй, өөрөө ч чөлөөтэй түүнийг ч чөлөөтэй хувийн орон зайтай байлгах нь гэр бүлийн чухал зүйл гэсэн бодолтойгоор биеэ цэгнэдэг байв.

 

Хэвлийд хүүхдийн уураг тархи нь ээжтэйгээ хамт ажиллаж хөгждөг тул элдэв бодлоо хянан сайн сайхныг бясалгаж 10 сарыг амжилттай давлаа. Төрөлтийн үед 14 цаг өвдөхдөө ч нэг ёолохгүй тэвчиж байлаа.

Эмч намайг нэг л хүчтэй, больё оо гэтэл өвдөхгүй л байна даа гэхэд нь сувилагч – аппратаар хэмжихэд өвдөлт нь 99 зааж байгаа хамгийн дээд цэгтээ тулсан гэж хэлэв. Тэгэхэд нь би гүрийгээд байвал намайг өвдөөгүй гээд гүрийлгээд байх бололтой гээд тамираа барж байгаа царайгаа барьж тэвчилгүй гаргаж байж өвдөж байгаагаа ойлгуулав. Өвдсөндөө уйлж орилж эмчийг, нөхрийгөө харааж загнадаг тухай сонсохдоо мөн л нөгөө зангаараа би лав тэгэхгүй охиноо л бүтэлтгүй, өвтгөхгүйхэн бүх хүчээрээ даваад гарна гэсээр амжилттай төрлөө.

Энэ гамшгийн нөхцөлд эргэн тойрны олон түүхээс эрүүл саруул хүүхэд тээж төрүүлнэ гэдэг үнэхээр их хөдөлмөр, тэвчээр бас аз, хувь тавилан юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

Төрсний дараа ч нөгөө л өөрийгөө тусгай хүн мэтээр охиноо ч тусгай хүүхэд шиг л боддог байлаа. Миний охин ханиад хүрэхгүй дархлаа сайтай, миний охин уйлдаггүй амгалан тайван, миний охин мундаг, миний охин ээжийгээ ийм жаахан байж ойлгодог гээд л. Төрсний дараах хямралд би лав өртөхгүй, би ядрахгүй, царай алдаж гэдсээ унжуулахгүй, нойргүй хоносон ч охиноо харахад шууд эрч хүч ордог, өдөржин тэвэрсэн ч өвдөхгүй харин булчин сууж байна гээд л… Өнөөдөр орой харин яасан нь мэдэгдэхгүй тавгүйрхээд байсан охиноо гар мэдээгүй болоод мөр хөшиж толгой дүнхүүрч байсан ч алдаад унагачих вий гээд харанхуй гэрт хамаг чадлаараа тасралтгүй 8 цаг тэвэрч зогсохдоо гэнэт учиргүй их уйлж гарлаа.

 

Заавал бүгдийг чаддаг байж сайн ээж болохгүй ээ, бүх ээж л бүх чадлаараа хүүхдийнхээ төлөө байдаг нь сайн ээж гэж үнэлүүлэх, хүндлүүлэх хангалттай шалтгаан. Өөрөөрөө төрсөн ч, хийсвэрээр төрсөн ч, хөхөөрөө хооллосон ч угжаар хооллосон ч, хүүхэд чинь өвдсөн ч, гэр чинь замбараагүй байсан ч, сургууль соёл, ажил карьергүй байлаа ч, нөхөртөө өдрийн хоолыг нь бэлдэж явуулахгүй байсан ч чи энэ байгаагаараа сайн ээж мөн, хүүхдийнхээ төлөө өөрийн чадах бүхнээ, чадахаасаа ч илүүг хийж, байгаа бүхнээ зориулдаг учраас л сайн ээж мөн.

 

Одоо би ядрахгүй байна гэж худлаа хэлэхгүй ээ, гэрт байхад уйддаггүй гэж худлаа хэлэхгүй, жирэмсний ч, төрсний дараах ч хямралд би лав өртөөгүй гэж худлаа хэлэхгүй, би зүгээрээ тусламж хэрэггүй гэж нэрэлхэхгүй, заавал ажил амжилт гаргах ёстой гэж өөрийгөө чамлахгүй, тусгай хүн мэт, өвддөггүй мэт өөрийгөө хүчлэхгүй…

Би сул дорой байсан ч байгаагаараа л өөртөө хангалттай, би сул талтай ч охиндоо л хамгийн сайн ээж нь мөн.

Munkhzul Rentsendash
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.