
“Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрөгч Ням гарагт тус шоуны найм дахь дугаар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэхүү дугаарын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорсон нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ.

Учир нь тус шоуны шүүлт шударга бус болж байна хэмээн зарим үзэгч гомдол гаргаж эхэлсэн бөгөөд жүжигчин Н.Онон хамтран зүтгэгч Т.Бархүүгээ өмөөрөн “Бүгд заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу ер нь!!! Шүүлт болгон дээр худлаа магтацгаагаад л. Хүн болгонд тал засаж, хүн болгоныг нэг нэг түрүүлүүлэх гэж хор найруулаад, тэр нь шоуг нь үзэгчгүй болгож. Чадалтай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй арчаагүй монгол зан. Шударга хэлэхэд гол хор найруулагч, хүн болгоны сайн ах байхыг хүсэгч нь манай Ганхүү л юм даа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлжээ.
Өмнө нь мөн жүжигчин О.Тэмүүжинг оролцож байх үед энэхүү маргаан маш хүчтэй дэгдэж байсан удаатай. Нэвтрүүлгийн туршид оролцогч бүрт нэг удаа түрүүлэх боломж олгож буй нь тухайн нэвтрүүлгийн зохиол байж ч мэднэ. Нэвтрүүлгийн зохиолын дагуу ийнхүү оноо өгч байгаа бол шүүгчдэд ямар буруу байх билээ. Харин энэ тал дээр ямар нэгэн тавилт байдаггүй бол оролцогчид болон шүүгчдийн дунд зөрчил ихээр үүсдэг нь нүднээ илхэн харагддаг.

Гэвч хүн бүрийн харах өнцөг, мэдрэмжид таарсан шоу хийнэ гэдэг амаргүй зүйл. “Яг түүн шиг” байж бусдыгаа манлайлсан оролцогчид нэгээр тогтохгүй бий ч шилдгийн шилдгээр шалгарах энэ удаагийн оролцогчийг багагүй хэл ам, басхүү алдар нэр дагах нь ийнхүү тодорхой болоод байна.



4 сэтгэгдэл
ҮНЭН Ш ДЭЭ ГАНХҮҮ ДАНДАА ХҮНИИ ОНОО ДАРДАГ БХГҮЙ ЮУ ИЛТ МЭДЭГДЭГДЭГ Ш ДЭЭ ГАНЦХАН ОНОН ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ХҮН БОЛГОН Л ХЭЛЭН ДЭЭ
ҮНЭН Ш ДЭЭ ГАНХҮҮ ДАНДАА ХҮНИИ ОНОО ДАРДАГ БХГҮЙ ЮУ ИЛТ МЭДЭГДЭГДЭГ Ш ДЭЭ ГАНЦХАН ОНОН ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ХҮН БОЛГОН Л ХЭЛЭН ДЭЭ
за яасан өөрөө шүүх бүрэлдэхүүнд багтаж чадаагүй болохоор атаархаж явна уу та бол алайлагч болохоос жүжигчин биш хүн болгон ярьдаг биздээ
за яасан өөрөө шүүх бүрэлдэхүүнд багтаж чадаагүй болохоор атаархаж явна уу та бол алайлагч болохоос жүжигчин биш хүн болгон ярьдаг биздээ