Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан”
нийтлэлчид

Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан”

coolНийтэлсэн: cool04/14/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан.

Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.

Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан.

Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.
Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд бас эерэг гарсан.

Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. PCR шинжилгээний хариу ойролцоогоор 24 цагийн дараа гарна. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа.

“Сонгдо” эмнэлгийг хаасан биш, тухайн өвчтөнийг нэг өрөөнд нь маргааш шинжилгээний хариу гартал тусгаарласан.

Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Өндөр настай, хавдрын өвчтэй хүний уушгинд сүүдэр гарна. Архаг бронхит ч байдаг тул хатгаа гэж үзэхэд хэцүү гэдгийг Д.Нарангэрэл эмч хэллээ.

PСR буюу лабораторийн шинжилгээгээр эцсийн хариу батлагдана
Хурдавчилсан оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа:

Батлагдсан оношлуур бол PCR-аар явж байгаа. Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд гараад байгаа хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. Энэ бол вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юм биш. Вирусийн халдвар аваад цусанд нь үүссэн антителийг илрүүлж байгаа оношлуур. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр байна. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохилдлуудаа шинжилгээнд илгээгээд байгаа.

Ингээд үзэхээр уг оношлуураар эерэг гарсан тохиолдол одоогоор батлагдаагүй.

Тэгэхээр ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.