Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Архины ашигтай 9 хэрэглэ
Зөвөлгөө

Архины ашигтай 9 хэрэглэ

Эрхэм админBy Эрхэм админ05/12/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Архины ашигтай 9 хэрэглээ
Архийг хүмүүс ганцхан зорилгоор л ашигладаг гэж боддог бол та энэ нийтлэлийг уншиж дуусаад гайхшрах болно. Үнэндээ бол архийг уухаас өөр маш олон төрлөөр ашиглаж болох бөгөөд зарим нь үнэхээр гайхмаар шүү. Хамгийн наад захын жишээ гэхэд л цэвэрлэгээний бодис болгохоос эхлээд үс арчилгаанд ч хэрэглэж болно.

1. Шавжнаас хамгаална

Архи бол шумуул, зөгий, аалз гэх мэт хаздаг шавжнуудаас хамгаалах хамгийн эко арга юм. Цацлаганы савыг архиар дүүргээд гадуур гарахаасаа өмнө бага зэргийг биеийн ил гарсан хэсгүүддээ цацаж хэрэглээрэй. Үнэрийг нь дарахыг хүсвэл дээр нь эфирийн тос хэдэн дуслыг хийж болно. Мөн зарим эфирийн тос шавжнаас хамгаалах найрлагатай байдаг учир цацлагыг тань бүр ч илүү үр дүнтэй болгох болно.

2. Мөлхөө ургамлын хорыг анагаана

Ой модонд алхаж байгаад хортой ургамалд хөл эсвэл гарынхаа арьсаар шүргээд тууралт гарсан үедээ шуудхан архиар шавшчихвал загатнаа намдаж, хорны үйлчилгээ саармагжина.

3. Цэцгийг шинээр нь хадгалахад тусална

Архи нь бактерийн эсрэг найрлагатай байдаг. Тиймээс бага зэрэг архин дээр цайны халбага элсэн чихэр нэмээд ваартай усанд хийгээрэй. Архи нь цэцгийн ишнээс бактерийг нь цэвэрлэснээр цэцэгний амьд байх хугацааг уртасгана.

4. Шил, шаазан эдлэлийг цэвэрлэнэ

Архиар бүхнийг цэвэрлэж болно. Нэг аяга архийг ¼ аяга цагаан цуу, ½ цайны халбага шингэн савантай холино. Үүнийгээ цацлаганы саванд хийж эсвэл алчууртаа шингээгээд шилэн эдлэлээ арчих хэрэгтэй. Ямар ч наалдсан үлдэгдэлгүй маш сайн цэвэрлэх болно.

5. Гар аргаар хийсэн лаванда цэцгийн ханд

Цэвэрхэн шилэн сав, архи, лаванда цэцэг танд хэрэг болно. Цэцгээ шилэн саванд хийгээд дээр нь архиа хийж дүүргэнэ. Сайтар таглаад нарны гэрэлд хоёр долоо хоног байлгаарай. Энэ хугацаандаа үе үе сэгсрээрэй. Ингээд шингэн хэсгийг нь шүүж авах ба энэхүү ханд нь төрөл бүрийн өвчин намдаахад тустай.

6. Шаржигнуур шарсан тахиа

Хэрвээ та шаржигнуур тахианд дуртай бол дараагийн удаа хийхдээ дээр нь бага зэрэг архи цацаж өгөөрэй. Ингэснээр илүү шаржигнуур, бараан өнгөтэй бас илүү амттай болно.

7. Нүх агшаана

Ижил хэмжээтэй архи, ус, ногоон цай мөн 2 дусал рөүзмарин болон жожобатой эфирийн тос холиод сайтар хутгаарай. Энэ хольцдоо хөвөн хийж шингээгээд нүүрэн дээрээ тавиарай. Гоо сайханчид энэ хольц нь нүхийг цэвэрлэж, агшаадаг учир 7 хоногт хэд хэдэн удаа хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ арьсыг тань хуурайшуулна гэдгийг санаарай. Хэт эмзэг арьстай хүмүүс хэрэглэх хориотой.

8. Алчуурны эвгүй үнэрийг дарна

Заримдаа гар нүүрийн алчуур эвгүй үнэртэй болчихсон байдаг шүү дээ. Үүнийг арилгахын тулд алчуураа угаахдаа 1/3 аяга архийг угаалгын машиндаа хийгээд угаагаад үзээрэй. Эвгүй үнэр нь арилсан байх болно.

9. Үс индүүднэ

Архи нь үсний уутанцарыг бэхжүүлж, тосны ялгарлыг бууруулснаар үсийг гялалзсан эрүүл болоход тусална. Ижил хэмжээтэй архи болон үсний ангижруулагчийг холиод үсэндээ түрхэж 5-10 минут байлгаад бүлээн усаар зайлаарай. Энэ эмчилгээг сард 2 удаа хийгээд байвал хуйх хуурайшихгүй.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.