Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Ах аа маргааш байх болов уу ?
нийтлэлчид

Ах аа маргааш байх болов уу ?

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ах аа маргааш байх болов уу ?

Хоолоор биш хөгжлөөр цангасан хүүхдүүд гялтайх ганц гэрэл олоод харчих гэсэндээ тээр алсын гэр хорооллоос үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж ирээд өөрсдөө гэрэл болоод явчихлаа даа.

Нэг биш дөрвөн бяцхан амь. Ийм юм бичих, шээр хийх тоолондоо гутармаар арчаагүй санагдах юм. Гурав хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна та бид ядаж тэр өдөр хүртэл дараагийн сенсаацаа хойш нь тавиад хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулж чадах болов уу ? Одоо энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ ? Сонгуулийн өмнө солиор ! гэх байх даа тээ ? Үндсэн хуулин дээр Монгол хүн эрүүл аюулгүй амьдрах эрхтэй гэдэг биз дээ ? Тэгвэл яагаад хүүхдүүд тоглох гэж ирээд үхчихэж байгаа юм ? Эсвэл хүүхэд гэдэг нь хүн биш юм уу ? Энэ бол золгүй явдал биш шүү дээ.

Монгол улсын ядуурал бол эдийн засгийн гэхээсээ илүү боломжийн тэгш бус байдлын ядуурал юм. Энд ажилгүйдэл ядуурлын талаар яриагүй шүү нэг аятайхан кино үзчихмээр л байна, нэг газар кофе уучихмаар л байна, нэг гоё гэрэлтэй талбайд орой суумаар л байна. Аль нь ч байхгүй, хэдэн худаг хэдэн харанхуй гудам байна тэгээд бараг болоо. Хэрвээ байсан бол энэ 4 хүүхдийн амь эрсдэхгүй байсан юм. Тэр холоос хөөрхий тоглоомын талбай хайж ирэхгүй байх байсан юм. Хамаг өнгөтэй өөдтэй бүхнээ хотын төвийн хоёр км газарт шаваад барьчихсан. Хүн амынх нь 70 хувь амьдардаг гэр хороололд үзээд өгье гэсэн ч хүүхэд очоод тоглочихоор ганц олигтой газар байхгүй. Хүүхдүүд нь машины сэг, шарилын газар, балгасаар л тоглож явдаг. Тэнд нь битүү архичид цуглачихсан … Ямар ч өөдтэй үлгэр дууриал үгүй, сүүлдээ хүүхдүүд цавуу үнэрлэнэ, писинд хонож бэлэн гоймон иднэ, архи ууж тамхи татацгаана …

Ид шидийн орон дөнгөж баригдаж дуусаад номын сангаа нээтэл орж ирсэн хүүхдүүд надаас нэг асуултыг маш олон асууж билээ. Ах аа энэ газар маргааш байх болов уу ? … Аймар асуулт. Бидний хүүхдэд үзүүлж байгаа хайр болгон маргааш нь байдаггүй. Хүүхдийн баяраар, сонгуулийн яг өмнө нь тэднийг маш ихээр хайрлацгаана. Гоё юм болгон бэлэг тэмдгийн чанартай маргааш нь байхгүй. Хүүхдийн баяраар хүртэл 400 хүүхэд халуун наранд тормойтол нь суулгачаад дарга нь ирэхгүй 2 цаг болно. Ирээд нэг тэнэг зураг авахуулаад хэдэн чихэр тараачаад яваад өгнө. 10 сайт дээр тэр нь гарна. Бүр бөөлжис хүрмээр. Тэгсэн ч гэсэн хүүхэд тэрэнд баярлана даанч тэр гоё тайз, тэр гоё дуу хөгжим маргааш нь хэзээ ч байгаагүй нөгөө л саарал гудам шороо … Бид нарын энэ худлаа баахан эмгэнэл ч гэсэн маргааш байхгүй. Нэг тэнэг нь лайв хийж марзагнана, эсвэл нэг бороо цас орно тэгээд л сэдэв солигдоно.

За тэгэхээр энэ хүртэл нь ядаж уншсан бол бодит санал хэлье. Одоо УИХ-н сонгууль болох гэж байна, бүх уулзалт юман дээр энэ 4 хүүхдийн амийг ярь ! Бүх нам, эвсэл, бие даагчдыг мөрийн хөтөлбөртөө хүүхдийн эрх бүр тусгайлан хүүхдийн тоглох хөгжих орчины талаар тусга гэж шаард ! Хийнэ гэж амлуул ! Ийм юм ойлгохгүй тусгахгүй гэж байгаа дурак байвал битгий сонго, тэрийг унагаа ! Тэрийгээ ил тод бүр хэлж сануул ! Тэгэж байж эргэж ирэхгүй тэр 4 бяцхан амь багахан ч гэсэн үнэ цэнэтэй одож ирээдүйд найзуудыг нь магадгүй хамгаалж чадна. Ингээд шуугиад л өнгөрвөл нэмэргүй.

Маргааш байх уу ? гэж горьдон асууж байгаа хүүхдүүд уул нь та бидний маргааш юм шүү. Маргааш магадгүй таны хүүхэдтэй суух нэг үе шүү дээ. Амиа бодоод ч болтугай хүүхдийн төлөө байгаач !

Ч.Ганжавхлан
2020.05.28

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.