Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Амьд таргаар турцгаая!
Зөвөлгөө

Амьд таргаар турцгаая!

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Тураах хоолны дэглэм” гэж бичээд “Google”-дэхээр олддог, уншихын төдийд л өлсмөөр хэцүүхэн дэг журмуудыг ээ. “Гоо сайхан үргэлж золиос шаарддаг” гэдэг үгийг хором тутамдаа бодсон ч толгой эргэж, ходоод өвдөх таагүй “золиос”-ыг бидний хэн нь ч хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор, одоо байгаадаа сэтгэл хангалуун боловч өмсөхөөр авсан бариу даашинзандаа, бас өөрийгөө бүх талаас нь гайхуулах боломж олддог шинэ жилийн үдэшлэгтээ зориулаад хэдхэн киллограм хасчих арга чарга хайж байгаа бүсгүйчүүддээ зориулаад бид Сүү ХК-тай хамтран энэ эрүүл, боломжийн дэглэмийг боловсрууллаа.

Өглөө, оройд биеийг сэргээж, хэрэгцээтэй шим тэжээлийг өгөх хөнгөн чанарын хүнснүүдийг, харин өдөр нь уураг, витаминыхаа хэрэгцээг хангах гол хоолоо идэх энэ дэглэмийн хамгийн чухал орц бол “амьд тараг”. “Амьд” хэмээн онцолж байгаа тараг нь хуурай бус үнээний сүүгээр бүрсэн цэвэр экологийн бүтээгдэхүүн юм. Тараг нь өег, кальциар баялаг учраас оролцогчдын өлсөх мэдрэмжийг дарж, ходоодонд хэрэгтэй бактериудыг үүсгэснээр хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг болохоор хүнийг илүүдэл жингээсээ салахад тусладаг гэдгийг бид эртнээс мэднэ.

Бүгдээрээ дэглэмтэйгээ танилцъя:

I өдөр
– Өглөө-“Амьд” тараг (Сүү ХК-“Цөцгийтэй тараг”) 300 мл, 1 ш алим

– Өдөр-Тахианы цээж мах 400 гр /давсгүй/, шинэ ногооны салат /амтлагчгүй/, улаан лоолийн шүүс

– Орой-“Амьд” тараг 500 мл, байцааны салат /амтлагчгүй/

II өдөр
– Өглөө- “Амьд” тараг 300 мл, овъёосны хоол /мюсли/ 150 гр

– Өдөр-Адууны чанасан мах 300 гр /давс, амтлагчгүй/, нимбэгний шүүстэй ус 250 мл

– Орой-“Амьд” тараг 500 мл, жимс 300 гр /гадил, усан үзэмнээс бусад/

III өдөр

– Өглөө-“Амьд” тараг 300 мл, зүссэн жимс 250 гр /гадил, усан үзэмнээс бусад/

– Өдөр чанасан өндөг 2ш, шинэ ногооны салат 200 гр

– Орой лимонтой ус, түүхий лууван 2 ш

IV өдөр
– Өглөө-“Амьд” тараг 300 мл, хар шоколад /2 ш жижиг дөрвөлжин/

– Өдөр-Агшаасан гурвалжин будаа 300 гр, түүхий лууван 1 ш, байцааны шүүс 250 мл

– Орой-Алим 3 ш

V өдөр
– Өглөө-“Амьд” тараг 300 мл, хар талх 2 зүсэм

– Өдөр-Үхрийн чанасан мах /өөхгүй, давсгүй, амтлагчгүй/ 200 гр, буцалсан ус

– Орой-Байцааны салат 250 гр, “Амьд” тараг 300 мл

VI өдөр
– Өглөө-“Амьд” тараг 300 мл, алим 1ш

– Өдөр-Чанасан загас 300 гр, томатны шүүс 250 мл

– Орой-Жимсний салат /гадил, усан үзэмнээс бусад/, “Амьд” тараг 500 гр

VII өдөр
-Өглөө-“Амьд” тараг 300 мл, алим 1 ш

– Өдөр-Чанасан төмс 200 гр, тахианы цээж мах 100 гр, буцалсан ус

– Орой-“Амьд” тараг 1 литр /бага, багаар ууна/

Дэглэмийг барьж, эрүүл аргаар турах боломжтой гэдгийг харуулахаар 5 зоригтой бүсгүй бидний 7 хоногийн хугацаатай “Амьд таргаар туръя” сошиал медиа реалити шоунд өнөөдрөөс оролцож байгаа. Эхний өдрийнхөө дэглэмийг бариад “Би өнөөдөр лав огт өлссөнгүй” хэмээн цоглог ярьцгаах 5 бүсгүй маань энэ хугацаанд давс, амтлагч, чихэр, гурил, гаазтай ундаа, нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс эрс татгалзаж байгаа шүү.

Мөн дэглэмд дурдсанаас өөр, нэмэлт хүнс идэж болохгүй гэдгийг ч бид анхааруулсан. Тэдний “чин хүсэл”-ийг дэмжихээр Сүү ХК дэглэмд хэрэглэгдэх “Цөцгийтэй тараг”-ийн нөөцийг өгсөн билээ. Харин тэд хариуд нь бүсгүйчүүд бидэнд дэглэмдээ хэчнээн үнэнч, тууштай, тэвчээртэй байгаагаа харуулж, өглөө, өдөр, орой болгон идэж байгаа хоолныхоо зургийг Facebook-т үүсгэсэн эвент дээр нийтлэн, турах явцынхаа талаар тогтмол мэдээлэл хүргэж байгаа юм. Чи ч бас тэдэнтэй нэгдэж, амьд таргаар турмаар байна уу? Тэгвэл дээрх дэглэмийг мөрдөж, бүсгүйчүүдтэй зэрэгцэн пост бичээрэй. Чамаас нэг хоногийн өмнө эхэлсэн оролцогчдоос туршлага судлаж, үр дүнгээ хуваалцангаа барих үед дэглэм илүү үр дүн өгөхийг чи анзаарах болно.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.