Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Хүүхдийн тэтгэмж өгөхгүй гурваас дээш сар болбол хоригдоно
Зөвөлгөө

Хүүхдийн тэтгэмж өгөхгүй гурваас дээш сар болбол хоригдоно

coolНийтэлсэн: cool08/19/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхдийн тэтгэмж өгөхгүй гурваас дээш сар болбол хоригдоно

Гэр бүл цуцлуулсан бол хүүхэд тус бүрт хүүхдийн тэтгэмж тогтоолгодог. Хүүхдийн тэтгэмжийг тогтоохдоо тухайн хүүхэд амьдралын чанарын ямар түвшинд амьдарч байсныг үл харгалзан хүүхдийн тэтгэлгийг түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр жишиг болгон тогтоосон. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээ, хугацааг зохицуулсан байдаг. Энэ хуулиар хүүхдийг 11-18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр, харин 0-11 нас хүртэл үүний 50 хувиар хүүхдээ тэжээн тэтгэнэ. Хугацааны хувьд тэтгэлгийг сар, жил, улирлаар, эсвэл бүхий л хугацааны турш нэг удаа мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр барагдуулна гэж заасан.

Харин өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан ч хүүхдийн тэтгэмж өгдөггүй хариуцлагагүй эцэг эх цөөнгүй байдаг. Тэдгээр үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүй этгээдүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлага Зөрчлийн тухай хуульд байдаг. Хэрвээ хүүхдийн тэтгэмж гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй бол 100 000 төгрөгөөр торгох, цагдан хорих хуулийн зохицуулалт байдаг ажээ.  Тодруулбал,

Зөрчлийн тухай хуулийн  6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих

“6.20.6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” Гэж заасан байна.

Хэдийгээр 100 000 төгрөгөөр торгуулах юм уу, гуч хоног саатуулагдсан ч гэсэн тухайн этгээд ЗААВАЛ хүүхдийн тэтгэмжээ барагдуулах ёстой юм. Цагдан хорихоос өмнөх авах арга хэмжээ бол хүүхдийн тэтгэмж өгөгчийн нэр дээрх данс болон хөрөнгийг битүүмжилдэг. Улмаар “гонжирсоор” байвал дээрх хуульд заасан арга хэмжээг авдаг ажээ.

Үүнээс гадна хүүхдийн тэтгэмж өгөхгүй бол хилийн хориг тавих эрх зүйн зохицуулалт бий.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1-д “Тэжээн тэтгэх үүргээ гурван сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх” гэсэн заалт

Хүүхдийн тэтгэмж өгөгчид асуудлыг заавал цагдан хорионд тулах хүртэл хүндрүүлдэг. Тиймээс үр хүүхдийнхээ төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлж, шаардлагатай бол хүүхдийнхээ өмсөх хувцас, идэх хоол, сургалтын төлбөрөөс төлөлцөж байгаарай.

Т.Энхриймаа

зөвлөгөө Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.