Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хүчирхэг ганц бие ээжүүд
Папарацци

Хүчирхэг ганц бие ээжүүд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/08/20201 сэтгэгдэл5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ээж болно гэдэг энэ хорвоод юугаар ч солимгүй сайхан мөч байдаг. Гэхдээ ганц бие ээж болно гэдэг бол тийм ч амар биш юм. Ганц биеэрээ байсан амьдралаас хоёр, гурав магадгүй арав дахин ачаалал нэмэгдэж, өөрт гаргах цаг зав тодорхой хэмжээгээр багасдаг. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн хэзээ ч энэ амьдралаас уйддаггүй. Олны танил ганц бие ээжүүдийг танилцуулж байна

“Зөгийчин” Нара


Дуучин статусаа зөгийчин болгон өөрчилсөн хүн бол Нара. Өрх толгойлсон эмэгтэй, ганц бие ээж гэдэгтээ итгэл төгс байдаг тэрээр охид, бүсгүйчүүдийн өмнөөс тэдний эрх ашгийг хамгаалахаар дуу хоолой нь болж хүмүүнлэгийн ажил үйлс өрнүүлсээр явдаг. Мөн “Аз жаргалтай ганц бие ээжүүд” гэсэн фэйсбүүкийн группын админ хийдэг. Тэр группэд дандаа ганц бие ээжүүд байгаа бөгөөд тэд зовлон жаргалаа хуваалцаж, бие биедээ зөвлөгөө болон сэтгэл санааны дэм хайрладаг гэсэн шүү.

“Дух” Б.Цэцэг


МАН-ын дуу хоолой болж яваа эдийн засагч, жүжигчин “Дух” хочтой Б.Цэцэг бүсгүйг муухан эрээс илүү хүчирхэг эмэгтэй гэж нийгэм хүлээн зөвшөөрдөг. Шударга шулуун зантай тэрээр ганц бие ээжийн амьдралаар сүүлийн таван жил амьдарч байна. Төрөх дөхсөн том гэдэстэй байхад нөхөр нь орхин одож, хайрт аав нь бурхадын оронд заларсан гээд түүний амьдрал дардан байгаагүй. Гэвч тэрээр ганц охиноо хэний ч хайраар дутаалгүй өсгөж яваа залуу бүсгүй.

“Үүлэн үст” Б. Мишээл

Нэгэн цагт жүжигчин О.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан жүжигчин Б.Мишээл гэнэт л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон. Гэвч 1 жилийн өмнөөс нөхрөөсөө тусдаа амьдрах болсноо зарлан ганц бие ээжийн амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Мөн тэрээр “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран “Single mum” дуу гарган ганц бие ээжүүдээ магтаад авсан юм.

“Эмоци” Б. Ариунцэцэг

Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө төрөхийг нээн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээн яваа жүжигчин Б.Ариунцэцэг нэгэн үед залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой дэр нэгтгээд хөөрхөн охинтой болсон цаг саяхан мэт санагдаж байна. Түүний нөхөр тоглоомонд донтож залилангийн гэмт хэрэгт холбогдон сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн. Жүжигчин Б.Ариунцэцэг гэрлэсэн гэх статусаа өөрчлөн, хамтдаа авахуулсан зургуудаа устган нөхрөө найзын тооноосоо хасаад хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ асуудалд Б.Ариунцэцэг нэг ч тайлбар хийгээгүй.

Жүжигчин Н. Мөнхсоёл

Дэлгэцийн урлагийн олон сайхан бүтээлд амь оруулсан жүжигчин бол яах аргагүй Н.Мөнхсоёл. Нэрд гарсан цагаасаа л үнэн худал нь мэдэгдэхгүй олон залуучуудтай нэр холбогдож явсан тэрээр нэг хүүтэй билээ. Ганц бие ээж гэдгээ нийтэд чухалчилж яриад байдаггүй бөгөөд одоогоор хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа юм. Тэрээр найруулагч Б.Тамирыг гэр бүлээс нь салгасан гэдэг ч одоогоор “хаягтай” болж амжаагүй явна. Гэхдээ болзоот хархүүтэй.

Ганух А. Ганчимэг


“Хэцүү анги” киноны хөөрхөн Зулаа нэрээр олны танил болсон даруйдаа эрчүүдийн хайрыг булааж байсан царайлаг жүжигчин А. Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотно харилцаатай болж үрийн зулай үнэрлэсэн ч залуу хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд охиноо төрөөгүй байхал хоёр тийш болсон гэдэг. Гэсэн хэдий ч ганцаараа охиноо өсгөж байгаадаа огтхон ч санаа зовж сэтгэлээ чилээсэн шинжгүй уран бүтээлдээ бүхий л хүчээ зарцуулан явааг нээлтээ хийгээд удаагүй байгаа “Халуун зүрх” киноноос нь харж болох юм.

Мисс Содтуяа

Дуучин Э.Бат-Эрдэнийн “Онцгой төрсөн бүсгүй” дууны эзэн Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Содтуяа ээж болж, эхнэр хүний үүрэг хүлээх болсон ч анхны амьдралдаа цэг тавьсан. Тэрээр загвар өмсөгч Чингүүнээс салснаа хэвлэлээр албан ёсоор зарлаж, багагүй дуулиан тарьж байлаа. Харин мисс бүсгүйгээс салж, бяцхан охиноо орхиод явсан Чингүүн өдгөө Их засаг их сургуулийн Захирал Ням-Осорын охинтой шинэ амьдрал зохиогоод байгаа. Мисс Содтуяа ганцаараа охиноо өсгөж яваа.

Дуучин Мино


Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй гэр бүл болж, сүр дуулиантай хурим найр хийсэн ч хэдхэн сарын настай хамтын амьдралдаа цэг тавьсандаа дуучин Мино ихэд баярладаг гэж ярьж байсан удаатай. Түүний ганц хүү энэ жил дунд сургуулийн сурагч болсон. Түүний хувьд баян эрийн хүүхдийг төрүүлсэн гэх мэдээлэл байсан ч үүнийгээ үгүйсгэж, хүүгийнхээ эцгийг ямар хүн байдаг талаар ам нээхийг хүсээгүй юм.

Жүжигчин Ш.Жавхлан

Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа. Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй хүнтэй гэрлээгүй л явна.

Хайрын дууч С.Сэрчмаа

“Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй нэг л өдөр Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн шуугиан тарьсан. Хөл хөөртэй их найр хийж ,гэр бүл болсноо зарласан ч тэдний гэрлэлт мөн л бүтэлгүйтсэн. Дуучин бүсгүй “бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” гэж ам бардам ярьж байсан ч өдгөө хоёр охины ээж болж, охидоо ганцаараа өсгөж өндийлгөж явна

Алтан хоолойт Д.Отгонжаргал


Монголын хатдын тухай хоёр дахь томоохон кино түүхэн уран сайхны кино “Ану хатан” киноны гол дүрд тоглосон “Voice” группын дуучин Д.Отгонжаргалын анхны амьдрал мөн л нь бүтээгүй. Тэрээр нэгэн хэвлэлд “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьж байжээ. Ээж,охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие бүсгүй дуучин бүсгүй амьдралынхаа ханьтай учраагүй байгаа бололтой.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

1 сэтгэгдэл

  1. khaliun on 09/10/2020 16:55

    +bi

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.