Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Мэдээ

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ

coolBy cool09/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Тэрбээр автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өгсөн.

Налайхын автозамын арын зорчих хэсэгийн өнгө хучилтын ажлыг эхлүүлэхээр авто замын цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөлөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын автозамын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл ”Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт, явган хүн, дугуйн зам, гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэнэ. Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн” хэмээлээ.

Налайхын 20.9 километр замыг хэсэгчлэн хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.
Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийнэ. Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжилж байгаа юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү Налайхын автозамын бүтээн байгуулалт эхлээд байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.