Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий.

Тэгвэл тэдний А.Амин-Эрдэнэ охин нь найз залуутай болж, гэр орноороо оруулж гаргадаг болжээ. Энэ тухайгаа “Миний хийсэн хоолонд дуртай гэсэн” хэмээн бичсэн байна.

Түүний хувьд инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй. Төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа буянаар олны анхааралд өртсөөр байдаг.


