Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа
Мэдээ

Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа

coolBy cool12/09/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа.

Анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран зохион байгуулснаас хойш 2 жил тутам тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас цахимаар зохион байгуулав.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Энэ удаагийн форумыг нээж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлсэн бол Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сео Жёонг Хюб, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчЖ.Сандагсүрэн “Хотууд бид КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгараад байгаа билээ. Гэхдээ энэ хүнд үе удахгүй ард хоцорч, цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн хөгжлийн шинэ орчин биднийг хүлээж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас бүх нийтийн цар тахал, цаашлаад эдийн засгийн цохилт, үүнээс үүдэлтэй хямралын олон давалгаа ээлж дараалан ирж буй энэ үед хотууд мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцож буй нь нэн ач холбогдолтойг дахин тодотгож байгааг хүлээн авна уу…” хэмээв.

Мөн Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого ба хариу арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс нь 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс байсан. Гадаад улс дахь монгол иргэдээ татан авах болсонтой холбогдуулан зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлууд батлагдсан юм. Ковид-19 цар тахлын дотоодод батлагдсан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон зарим аймгууд энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хөл хориог 2020 оны 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчлэн сунгасан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах ажлын хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын болон шууд бус хавьтлыг хянах, улмаар Ковид-19 цар тахлын түргэвчилсэн болон нарийвчилсан PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн зайнаас харьцах, хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах зэрэг нь агаарын замаар халдвар тархахыг хязгаарлах үр дүнтэй аргууд болсоор байна” гэлээ.

Мөн коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм.

Москва хотын Засгийн газраас тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор Александр Поляков танилцуулав. Мөн Бээжин хотоос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Сөүл хотын захиргаа Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа арга туршлагаа танилцуулав. Түүнчлэн олон улсад болон Номхон далайн баруун бүсэд ковид-19 цар тахлын хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Манила хот дахь ДЭМБ-ын тус бүсийн салбарын Эрүүл мэндийн яаралтай тусламж, эрсдэлийн хөтөлбөрийн үнэлгээний менежер Доктор Тамано Мацуй танилцуулж, илтгэл тавьсан юм.

Тус  форумыг хааж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “…Цаашид Зүүн хойд Азийн хотууд идэвх зүтгэлтэйгээр, олон талт хамтын ажиллагаа, эв нэгдэлд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн халамжийн оновчтой, үр дүнтэй бодлогоор хотын иргэдийг цар тахлын гамшгийн эрсдэлээс хамгаалж, цаашлаад коронавируст тахлыг таслан зогсоож чадна гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдсэн ЗХА-ийн форумын дүрмийн баримт бичгээр Улаанбаатар хотын санаачилсан Форумыг бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааны байнгын механизм болгох эхлэл тавигдаж байгаад бид баяртай байна….” гэсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.