Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Х.Нямбаатарын “толгойлдог” агентлагууд 100 жилийн ойн дээрээ чадамжгүй болсноо баталлаа
Папарацци

Х.Нямбаатарын “толгойлдог” агентлагууд 100 жилийн ойн дээрээ чадамжгүй болсноо баталлаа

Эрхэм админBy Эрхэм админ10/07/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шоронгоо с  хүн оргох нэг асуудал. Харин шоро н л  байсан хүнийг зэвсэглэсэн бус жирийн иргэнд алдаад явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 100 жилийн түүхэн ой дээрээ чадамжгүй гэдгээ батлав.

Тодруулбал, иргэн Д.Монголхүүг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулсан байх юм. Улмаар хорих 461-р ангид эмчийн үзлэгт орж байхад нь иргэн Э.Одбаяр нэр бүхий иргэний хамт нэвтэрч, аваад гарсан үйлдэл болов.

Хорих анги бол төрийн тусгай хамгаалалттай газар. Уг газарт нэвтрэхийн тулд прокуророос зөвшөөрөл авч, ямар зорилгоор хэзээ хэнтэй уулзах гэж байгаагаа, бичиг баримтаа үзүүлдэг “дархан цаазтай” гэж хэлж болохоор газар. Гэтэл жирийн хоёр иргэн ороод тус ангид саатуулагдаж байсан хүнийг аваад гарна гэдэг ШШГЕГ-ынхан хариуцлага алдсан үйлдэл болов.

Харин энэ асуудлын талаар мэдээлэл хийх ёстой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан таг чиг амаа үдүүлсэн мэт байв. Тиймээс Монгол улсын Засгийн газраас ЦЕГ-ын даргыг мэдээлэл өг гэж чиглэл өгсөн тул энэ асуудалд хамааралгүй ЦЕГ-ын дарга өчигдөр мэдээлэл хийв.
Хөндлөнгийн нүдээр харахад ШШГЕГ-ын хариуцлага алдсанд ЦЕГ хамаагүй мэт.

Харин агуулгаар нь холбоход ЦЕГ, ШШГЕГ аль аль нь Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа агентлаг. Аль аль нь зуун жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч тэгш ойн дээрээ бүдэрсээр байгаа, “муу”дарга, чадваргүй сайдтай салбар.

Ганц Шүүхийн шийдвэр ч бус 100 жилийн ойгоо угтсан цагдаагийн байгууллага ч гэсэн чадамжгүй гэдгээ удаа дараа батлав. Тухайлбал өнгөрсөн сард Төмөр замын цагдаа амиа хорлоход хэргийг нууцалсан. Гэмгүй нэг иргэнд 15 эзэнгүй хэрэг тохсон цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр, хар тахины хэрэгт бусдыг “бухсан” цагдаагийн хэрэг, 100 жилийн ойн арга хэмжээний үеэр олон алба хаагч ковидоор өвчилсөн гэх мэтчилэнгээр олон нийтийн мэдээгүй, нуун дарагдуулсан хэрэг олон бий.

Хуулийн байгууллагын дарга нар өөрсдөө цол ахиж байх энэ хооронд хууль зүйн яамны харъяа агентлагууд хичнээн чадамжгүй болсныг Д.Монголхүү хори х ангиас алдаад явуулсан жишээ харуулж байна.

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын энэхүү үйлдэл хуулийн байгууллагыг чадамжгүй, муухай харагдуулж, салбарын нэр хүндийг унагах үүргээ биелүүлээ. Харин цаашид хори х ангиас ингээд хүн аваад гарч болдог юм байна гэх буруу хандлагыг нийгэмд төрүүлэв.

Мэдээж хэрэг алдаад явуулсан алба хаагч, төрийн тусгай хамгаалалттай газраас хүн авч гарсан Э.Одбаяр нар хариуцлага хүлээх нь тодорхой.

Харин хуулийн байгууллагын энэ мэт чадамжгүй болсон үйлдэлд салбарын сайд нь хариуцлага хүлээх үү?

Үндэсний аюулгүй байдал нь энэ хэмжээнд хүртэл нуран унасанд ҮАБЗ, тагнуулын байгууллага нь анхаарч байгаа гэж найдаж байна.

А.Баярмаа

гэмт хэрэг Нийгэм цаг үе Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.