Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов
Папарацци

Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов.

Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлсэн юм.

Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Улаанбаатар пропертиз” компанид бид өмнө нь дөрөв, зургаадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Одоогийн энэ хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан юм. Иймд шаардлага хүргүүлж, тухайн компани шинээр хашаа барьсан. Ингэхдээ хашаагаа нийтийн эдэлбэр газарт хэтрүүлэн барьсан байна. Тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээсэн.

НМХГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. Отгонцэнгэл “НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлд хашаа, хайс барих, буулгах журам бий. Энэ журмын дагуу тухайн барилгын компани Хот байгуулалт, хөгжлийн газраас аюулгүй байдлын болон барилгын түр хашаа барих зөвшөөрөл авах ёстой. Тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлэн, хэрэв зөрчлөө арилгахгүй бол торгуулийн арга хэмжээ авч, мөн газрыг албадан чөлөөлж болно” гэлээ.

“Улаанбаатар пропертиз” компанийн хувьд маргааш буюу аравдугаар сарын 26-ны 12:00 цаг гэхэд түр барьсан хашаагаа татахаа мэдэгдэв.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авсан гэдгээ онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.