Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ЭМЯ-ны албан тушаалтнуудыг дахин шалгуулна
Папарацци

ЭМЯ-ны албан тушаалтнуудыг дахин шалгуулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/16/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, тэдэнд хахууль өгсөн аж ахуйн нэгжийн ажилтнууд багтсан 26 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаахаар боллоо.


Давж заалдах шатны шүүх хурал эхлэхийн өмнө НПГ-ын хяналтын прокурорууд тус шүүхийн шүүгч Б.Ариунхишигийг татгалзан гаргах санал илэрхийлсэн юм. Учир нь хорих ял шийтгүүлээд буй ЭМЯ-ны эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамын эгч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаатай нэг дор илтгэгч шүүгч Б.Ариунхишиг хамт ажиллаж байсан, найз нөхөд учраас ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй хэмээн прокурорууд үзсэн юм билээ.

Гэвч тус шүүхийнхэн прокуроруудын татгалзлыг үл ойшоож, “Хэрэг тойргоор хуваарилагддаг учраас та бүхний шаардлага үндэслэлгүй” хэмээгээд хурлыг үргэлжлүүлсэн аж. Уг нь шүүгч Б.Ариунхишиг, Н.Баярмаа нар хамт ажиллаж байснаа хэлсээр атал нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн тоогоогүй аж. Улмаар шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүн дээрх хэргийг хэлэлцээд “Хясан боогдуулж хахууль авсныг бүрэн тогтоогоогүй, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаагүй, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарын байгуулсан хууль бус компанийн гүйцэтгэх захирлаас мэдүүлэг аваагүй” гэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаав.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард уг хэргийг хэлэлцээд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон.

Улмаар Н.Чимэдлхамын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, дөрвөн жил хорих ял шийтгэсэн билээ. Б.Болорчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 40 сая, ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 25 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Б.Цацралт-Одын төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, зургаан сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарыг гурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарыг 2.7 сая, Ж.Нэргүйн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Харин шүүгдэгч М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөлөв.

ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарт НПГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол, хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Н.Бямбадорж нас барсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.