Нийслэлийн нэртэй атман явсан Дамбын Хишгээгийн бага хүү Мөнхжин Хөшигтийн хөндийд хот байгуулахаа зарлажээ.
Тэрбээр мөрөөдлөө биелүүлж залууст зориулсан хот байгуулахаар “Моодун хаан групп” -г төлөөлөн Аэросити төслөө эхлүүлээд байгаа аж.
Тэгвэл түүний хот байгуулах шинэ жишиг улстөрийн хүрээнд анхаарал татаж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөшигийн хөндийн 31 000 га газрыг зураг дээр харуулж, ард түмэнд ойлгомжтой болгомоор байна. Майдарын 12 000 га газар нь яг хаана вэ. Дамбын Хишигээгийн 500 га газар аль нь болох, чөлөөт бүс байгуулах 1000 га газар хаана байхыг зураг дээр харуулмаар байна. Шүүх, төрийн алба оролцож, үгсэн тохиролцсон хуйвалдаан байна. Энэ эргэлзээг тайлахгүй бол нөгөө хүн хулгай хийх нь гэсэн бодол хэвээр үлдэнэ” гэжээ.
Ямартаа ч, бэлтэй аавын хүү аавынхаа эзэмшилд байгаа газар дээр хот байгуулахаар ханцуй шамлаж эхэлсэн бололтой.