Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Э.Бат-Үүл өлсгөлөн ЗАРЛААГҮЙ
Папарацци

Э.Бат-Үүл өлсгөлөн ЗАРЛААГҮЙ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/25/2022Шинэчилсэн:03/25/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил хорих ял шийтгүүлэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй, УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүлийг өлсгөлөн зарласан, захидал бичүүлэхгүй байгаа талаар уржигдар түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч А.Пүрэвдулам нар хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан зарим цахим мэдээллийн хэрэгслээр тайлбар өгсөн юм. Тэрбээр “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг үндэслэлгүйгээр хааж, зөрчиж байгаа гэсэн нь огт үндэслэлгүй. Ял эдлүүлэх ажиллагааны явцад хэн нэгний эрх, эрх чөлөө зөрчигдсөн бол прокурорт гомдол гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Э.Бат-үүл болон түүний өмгөөлөгчөөс прокурорын байгууллагад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлээгүй атлаа удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа эдгээр мэдээ, мэдээллийн мөрөөр прокуророос хорих ангид нь очиж, Э.Бат-Үүлтэй хэд хэдэн удаа уулзсан.

 

Тэрбээр “Ар гэртээ бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон” гэх асуудлын талаар ярьсан учраас энэ асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байна. НПГ-аас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Э.Бат-Үүлийн захидал, харилцааны эрх зөрчигдсөн гэх мэдээлэлтэй холбоотойгоор түүний хуульд заасан эрхийг хангаж ажиллах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан талаар мэдээлж буй ч прокурорт энэ талаар мэдэгдээгүй. Өлсгөлөн зарлавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас прокурорт мэдэгдэх журамтай” хэмээсэн.
Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа С.Батсайхан “Хорих байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал харилцааг нь хязгаарласан асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар зургаан удаа гэр бүлийнхэн рүүгээ баталгаат шуудангийн хаягаар захидал илгээсэн. Тэрбээр захидал харилцаа илгээх, илгээмж авах, мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зэрэг хуульд заасан эрхээ зохих журмын дагуу эдэлж байгаа. Прокурорын байгууллагаас ч түүний эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн асуудал байхгүй. Одоогийн байдлаар өлсгөлөн зарласан асуудал алга. Түүний зүгээс ямар нэгэн эрх хязгаарлагдсан гэсэн өргөдөл, гомдлыг хорих ангийн удирдлага болон захиргаанд гаргаагүй. Прокурорын байгууллагад ч эрх нь хязгаарлагдсан асуудлаар өргөдөл, гомдол бичиж уламжилсан зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд тухайн хоригдогч 22 удаа илгээмж хүлээн авч, өмгөөлөгчтэйгөө 23 удаа уулзан, ар гэрийнхэнтэйгээ 30 удаа зохих зөвшөөрлийн үндсэн дээр уулзалт, эргэлт авсан” гэсэн мэдээлэл өгөв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.