Таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа, хичээл нь хэдэн цагт тараад гэртээ хэзээ ирдгийг та мэдэх үү?
Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Өсвөр насны хүүхдүүд бусдад хутга тулган, зодож дээрэмдсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, 2003-2008 онд төрсөн 12-13 насны хүүхдүүд 49 настай хоёр эрэгтэйг согтуурсан үед нь лифт рүү дагаж орж, хутга тулган улмаар зодож танхайран дээрэмджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.