Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Испаниас Интерполын шугамаар баривчилж авчирсан эмэгтэйн хэргийг шүүх шийдсэнгүй
Гэмт хэрэг

Испаниас Интерполын шугамаар баривчилж авчирсан эмэгтэйн хэргийг шүүх шийдсэнгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/30/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын шуудан илгээмж ашиглан, Европын орнуудаар дамжуулан мансууруулах бодис зөөдөг байсан Монгол Улсын иргэн Анужин, түүний эхнэр Ц.Одцацрал нарын оршин суугаа газрыг хууль сахиулагчид тогтоон тухайн улсын цагдаагийнхан саатуулаад Ц.Одцацралыг нь Испанийн цагдаагийнхан манай хууль сахиулагчдад хүлээлгэн өгсөн билээ. Тэд хоёр жилийн өмнө олон улсын шуудан илгээмжээр мансууруулах бодис бүхий илгээмжийг Испаниас эх орон руугаа удаа дараа илгээж байсан хэрэгт холбогдсон юм. Тэгвэл Ц.Одцацралд холбогдох нэг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчинхорол хоёр дахь удаагаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаалаа. Уг нь НПГ-аас Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд өнгөрсөн оны тавдугаар сард шилжүүлсэн юм. Тодруулбал, Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан хэмээн буруутгасан юм. Түүнээс мансууруулах бодис худалдан авсан Ё.Хулан гэх эрд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр Ц.Одцацралаас авсан мансууруулах бодисоо Хан-Уул дүүргийн нутаг дахь “Kh апартмент” орон сууц дахь нэгэн байранд хадгалж, 2-3 иргэнд өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Өмнө нь мөн мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгүүлж байсан Ё.Хуланд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жил хорих ял шийтгэсэн юм.

Түүнд хар тамхи олон сая төгрөгөөр худалдсан, тухайн үедээ нэгэн гоо сайхны салонд ажиллаж байгаад хил давж явсан Ц.Одцацралын хэргийг тусгаарлаад ийнхүү шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн аж. Гэвч шүүхээс нэг гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна. Өмнө нь ч мөн ийм үндэслэлээр шүүхээс буцаасан бөгөөд прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм билээ.

 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлсэн ч гэрчээс мэдүүлэг авах ёстой гэх үндэслэлээр дахиад прокурорын хяналтад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буцаасан аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.