Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөгжлийн банкны удирдлагын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ
Папарацци

Хөгжлийн банкны удирдлагын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/31/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга асан Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан нэр дурдсан гурван хүнийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгон зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Мөн гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол Хөгжлийн банканд учруулсан хэрэгт буруутгасан юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын холбогдсон дээрх хоёр үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн цагаатгаад байсан. Түүгээр ч зогсохгүй Б.Шинэбаатарын холбогдсон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт давуу байдал бий болгож, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 10.9 тэрбумаар хохироосон үйлдлийг ч хэрэгсэхгүй болгосон юм.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг “Мон лаа” компанитай зээлийн гэрээ байгуулж, гурван сая ам.доллар буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон хэрэгт гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэн хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг Хөгжлийн банкны удирдлага, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн эсэргүүцэж давж заалдах гомдол гаргаад байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.