“Фэйсбүүкт царайлагууд, твиттерт ухаантнууд” гэдэг үг саяхныг хүртэл байдаг байв. Харин өдгөө гэр бүлээс гадуур харилцаа тогтоох хүсэлтэй эрчүүд, тэднийг уургалах бүсгүйчүүд тус сошиал сүлжээг ашиглах болсон гэхэд хилсдэхгүй.
Сошиал сүлжээнээс хамгийн цензүүр багатай гэгддэг тус сүлжээд сүүлийн хэдэн жил хөх, дэлэн, нүцгэн зургаа тавьдаг хэсэг бүлэг хүүхнүүд бий болжээ. Өөрөөр хэлбэл янхан төрхнүүд олширч, тэдэнтэй маазрах эрчүүд нэмэгдсэн. Тиймээс твиттерийг цэвэрлэе.
Арай дэндлээ. Өөрийнхөө тийм зургийг фэйсбүүктээ тавихгүй хэрнээ твиттерийн орон зайг янз бүрийн арга саамаар эзэгнэж байна. Цаана нь биеэ үнэлэлтийн далд хэлбэр ч явж байж магад. Үүнийг анхааралгүй орхиж болохгүй нь ээ.
Иймэрхүү биеэ үнэлэлтийн хэлбэрийг эсэргүүцэе.
Болохгүй бол олон нийтийн сүлжээнд өөрийг нь хартал нь шэйрлэе.
Охид ариун бол Төр ариун гэдэг дээ.

