Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Францаас илгээсэн илгээмжид их хэмжээний мансууруулах бодис нуусныг илрүүлжээ
Папарацци

Францаас илгээсэн илгээмжид их хэмжээний мансууруулах бодис нуусныг илрүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/01/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хан-Уул дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг компаниар дамжуулан манай улсын иргэнд хаяглаж, Францаас илгээсэн ачаанд их хэмжээний мансууруулах бодис байсныг хууль сахиулах байгууллагын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр нэг кг шахам мансууруулах бодисыг хүүхдийн хуванцар сандалд нууж явуулсан байж. Хүлээн авагч, борлуулагч нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт өмнө нь шалгуулж байсан хүн гэх мэдээлэл бидэнд ирлээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд энэ талаар тодруулахад “2022 оны хоёрдугаар сарын сүүлчээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа нь үнэн. Одоогоор илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм. Цагдаагийн байгууллага ийнхүү хар тамхи хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулахыг завдсан хэргийг шуурхай илрүүлэн холбогдогчдыг олж тогтоож байна. Харамсалтай нь шүүх, шүүгч нар ямар нэг ашиг сонирхол байдаг юм уу, эсвэл өөр шалтгаантайгаас болдог уу, үл ялих шалтгаар хэргийг буцаасаар байна. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс манай улсын иргэн У.Анхбаяр, Б.Буянжаргал, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарт холбогдох хэргийг буцаалаа. Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин тэргүүтэй уг дөрвөн шүүгдэгчийг анхан шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд хар тамхи худалдах зорилгоор хадгалсан, борлуулсан гэм буруутайд тооцож, Б.Буянжаргалд гурав, У.Анхбаярт гурван жил таван сар, Лай Фужунд мансууруулах бодис борлуулсан, хадгалсан үйлдэлд нь гурван жил таван сар, химийн хорт бодис мөнгөн ус хадгалсан хэрэгт нь нэг жил, нийт дөрвөн жил таван сар хорих ял шийтгэсэн юм. Харин Нарангаовагийн зорчих эрхийг таван жил хязгаарлах ял оноосон байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосноор анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болоод байна.

Үүнээс өмнө Интерполын шугамаар Испаниас баривчилж авчирсан Ц.Одцацралд холбогдох хэргийг нэг гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчинхорол буцаагаад буй. Уг нь давж заалдах шатны шүүх нь гэм буруутай, эсэхийг нь дэнслэх боломжтой гэж дүгнэн дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгочихоод байхад дахин ижил үндэслэлээр буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ц.Одцацралаас мансууруулах бодис худалдан авч, хадгалсан цааш нь дамжуулсан хүн гурван жил хорих ял шийтгүүлчихээд байхад үл ялих шалтгаар шүүх буцааж буй нь хардлага дагуулж, шүүх хар тамхитай тэмцэх хүсэл, зориг, сонирхол алга мэт харагдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.