Жүжигчин Ч.Болд царай зүс, бие бялдраараа залуу эрэгтэй жүжигчид дундаа л толгой цохино. Кино болгонд уригддаг эрэлттэй жүжигчин Чоймболын Болд Наймдугаар Богд Жавзандамба хутагт хааны дүрийг бүтээж амжсан шинэ цагийн Богд.
Тэрчлэн “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” кинонд “Холливуд” Амараатай хосолж явсан тэрбээр “Сүүн замын сахиул”, “Хүдэн”, “Богд хаан”, “Босго тотго” “Монголын сүүлчийн хаан” “Надтай гэрлээч”, “Гангстерүүд” зэрэг олон киноны голд дүрд тоглосон билээ. Монголын олон ангит “Бид дөрвийн хайр”, “Мөрдөгч” цувралд тоглосон гэдгээрээ танигдсан жүжигчин Ч.Болд эцэг эхийнхээ хоёр талаас Дархадын бөөгийн уг авч, тэнгэрийн зайран болсон гэнэ шүү.
Энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орох үедээ дурьджээ. Жүжигчин залуугийн хувьд анхны амьдралаа Оросын эрлийз бүсгүйтэй эхлүүлж, дундаасаа төрүүлсэн охин нь хэдийнэ өсвөр насанд хүрчээ. Харин хоёр жилийн өмнөөс “Honeymoon” хамтлагийн дуучин, “Маск” хамтлагийн жүжигчин Б.Солонготой болзож улмаар өнгөрсөн намар дахин шинэ хүнээ өлгийдсөн гэдэг.

