Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Зөрчил гаргаж халагдсан офицер ШШҮХ-д дахин ажилд орсон гэв үү
Гэмт хэрэг

Зөрчил гаргаж халагдсан офицер ШШҮХ-д дахин ажилд орсон гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/06/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-д зөрчил гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн офицер удирдлагынхаа дэмжлэгээр эргэн орсон нь зарим ажилтных нь эгдүүцлийг төрүүлэх болжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн даргаар ажиллаж байсан хошууч цолтой нэгэн эрхэм 2019 онд алба хаагчдаасаа мөнгө нэхсэн, цалингийн хувийг нэмж түүнийг нь өөртөө авдаг байсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан аж. Алба хаагчдаас нь гомдол гаргасны дагуу ШШҮХ-гийнхэн албаны шалгалт хийгээд албан тушаалаас нь чөлөөлсөн гэнэ.

Гэвч тэрбээр 2021 онд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанд ШШҮХ-гийн дэд даргын дэмжлэгээр дахин орж, өдгөө нийслэл рүү шилжин Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч болжээ.

ШШҮХ-гийн алба хаагчдын цалин, урамшуулал нь бага байдгийнх уу, төсвийн хөрөнгө шамшигдуулсан гэх мэдээлэл багагүй дуулддаг. Тухайлбал, хэн болох нь тогтоогдоогүй цогцсыг оршуулах ажилд оролцсон алба хаагчдадаа зохих журмын дагуу урамшуулал олгодог юм байна. Гэвч тэр урамшууллын мөнгөнөөс нь зарим тасаг, албаны дарга, ахлах офицер нь ажилтнуудаасаа нэхэж авдаг, түүгээрээ албандаа буйдан авсан, өөрсдийн хамаарагддаг холбооныхоо санхүүжилтэд зарцуулсан гэх асуудлаар дарга удирдлагадаа мэдээлэл хүргүүлсэн гэнэ. Түүнчлэн хотод, эсвэл төрсөн нутагтаа ажиллах хүсэлтэй ажилтнуудаасаа хахууль авч томилдог байж болзошгүй гэсэн яриа ч шинжээчдийнх нь дунд гарах болжээ.

ШШҮХ-гийн захирал, хурандаа Д.Ядамдорж цэргийн байнгын тэтгэвэрт гарч, оронд нь түүнээс хоёр ах, хурандаа Б.Болдбаатарыг томилоод удаагүй байгаа. Түүнээс ШШҮХ-д бугшсан муу муухай, хууль зөрчсөн асуудлыг арилгаж, шударга ёс тогтоох болов уу гэсэн хүлээлт ажилтнуудынх нь дунд буй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.