Одоогоос 20-иод жилийн өмнө их хотын S бүсгүйчүүдийн нэг явсан хүүхэн бол “грек” Зулаа нэрээрээ алдаршсан Ц.Наранханд. Тэрбээр анх “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон гэхэд болно.
Тэр ид олноо танигдаж байхдаа тухайн үеийн монголын толгой баячуудын эгнээнд алхаж явсан “Морьтхангай” группийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэтэй Их тэнгэрийн аманд цуутай хурим хийж байсан түүхтэй. Гэвч тэдний амьдрал 5 жилээс илүү үргэлжлээгүй.
Энэ хугацаанд тэд дундаасаа нэг хүүтэй болсон юм.
Гэвч баян айлын чинээлэг хатагтай байхаас залхсан тэрбээр нэг л өдөр хүүгээ тэвэрсээр төрхөмдөө буцсан байдаг. Чинээлэг эрээс өөрийн хүсэлтээрээ явсан тэрбээр бөөгийн онгод хүлээн авснаар эртний монгол хатад, бүсгүй хүний ур ухааныг илүүтэй суралцжээ. Улмаар “Эх үрийн судар”, “Үр хүүхдээ хүмүүжүүлэх ухаан” зэрэг эртний өв уламжлалыг эргэн сануулжсан ном судрыг өөрийн гараар бүтээсэн билээ.
Тэр хоёр дахь амьдралаа эгэл жирийн эмч залуутай эхлүүлэн, дахин хоёр хүү төрүүлсэн билээ.





1 сэтгэгдэл
Хүний амьдрал хэнд хамаатайн, өөр хийх ажилгүй, бичгийн эрдэмгүй сул сэтгүүлч нар л хов базаж хоолоо олж идэж явдаг, яг хоол болж хоолойгоор нь давах уу