Урлагийнхан дундаас хамгийн их хандивын тоглолт хийдэг хамтлаг бол сонгодог опера чиглэлээр уран бүтээл туурвидаг Uvertura хамтлаг. Тэгвэл тэд маргааш буюу энэ сарын 16-нд тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолт хийхээр болжээ.

Тоглолтыг Мөрөөдлийн театрын жүжигчин Баттөмөр буюу “банш” Батаа хөтлөн явуулах аж. Тус хандивийн тоглолтыг Д.Одсүрэн хэмээх дөрвөн бяцхан хүүхдийн эцэг, эгэл жирийн монгол залууд зориулан хийж байгаа ажээ. Энэ залуугийн хувьд өдгөө 45 настай, элэгний үүдэн вений судасны бөөгнөрөл өвчнөөр энэ оны гуравдугаар сарын 20-нд оношлогдсон байна. Тэрбээр гадаадад элэг шилжүүлэн суулгах, вений судас солих хагалгаа хийлгэх шаардлагатай аж. Учир нь монголд тус хагалгааг хийдэггүй юм байна.
Иймд сайхан сэтгэлт, элэг нэгт монгол түмнээсээ тусламж гуйж ийнхүү хандивын тоглолтыг хийхээр болжээ.

