“Бодлын хулгайч” “37 дугаар точка” олон ангит кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин, дуучин Б.Батмэндийг хараагүй хүн ховор. Нэрийг нь санахгүй байгаа нэгэн нь “энэ чинь зэвүүн дүрийг бүтээдэг жүжигчин” гэдгээр илүүтэй танина.
Гаднах төрхөөрөө хүйтэн хөндий, ширүүн дориун ч юм шиг төв төрхтэй тэрээр өдгөө 50 насны босго алхаж буй ч кино уран бүтээлийн гол дүрд тоглож байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу.
Нэгэн хэсэг түүнийг хэвлэлүүд хар тамхи зөөдөг, тээвэрлэдэг хэмээн бичиж байсан ч, тэрбээр энэ бүх мэдээллийг ор үндэслэлгүй зүйл гэдгийг өөрийн амаараа баталсан билээ.

