Монголын нийтийн дууны ертөнцөд оюутан байхаасаа танигдаж эхэлсэн дуучин бол Д.Найдандорж.
Тэрбээр өөрийн гэргий Д.Номинзултай дунд сургуулийн сурагч байхаас нь үерхэж, их сургуулиа төгсөх үед нь зартай хурим хийж байсан түүхтэй.
Гэвч царайлаг, алдартай дуучин нөхөр нь түүнийг нэг бус удаа хуурч байсныг Д.Номинзул бүсгүй онцлоод, тусдаа нэгэн хэсэг амьдарсан. Гэвч дундаасаа төрсөн ганц охиноо залуу хосууд бодож дахин эхнэр нөхрийн харилцаагаа сэргээсэн адармаантай түүх тэдэнд бий.
Тэгвэл Д.Найдандоржийн гэргий Д.Номинзул айл гэр үймүүлдэг бүсгүйчүүдэд хандаж дараах үгийг хаяглажээ. Тэрбээр “Бүр нэг ширлэсэн, цайсан хүүхнүүд байна аа байна. Холуур байг ээ. Хол очиж хуцаг ээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

