“Ухаалаг такси үйлчилгээ”-г Монголд нэвтрүүлэн, хөгжүүлж буй Үндэсний компани UBCab-ийн талаар сүүлийн үе мэр сэр сөрөг сэтгэгдэл урсах болжээ.
Өдгөө байгуулагдаад 9-н жилийн нүүр үзэж буй тус компани хэдийнээ өөрийн гэсэн үйлчлүүлэгч харилцагчтай болсон. Төр засгаас ч Үндэсний гэх тодотголоороо багагүй дэмжлэг аваад буй. Тэгвэл тус компанийн үйлчилгээ эрхлэгчид түгжрэлийнхээ мөнгийг иргэдээс авдаг болсон гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, иргэнийг байгаа газраас нь ирж авснаа 1500 төгрөг автоматаар нэмэгддэг болжээ. Үүнийгээ үйлчлүүлэгчийг хол, ойр байх зай хамаагүй түгжрэлд орсны төлбөр хэмээн авдаг аж.

