Монголын улс төрд хамгийн дуулиантай, ичих нүүргүй гэж олон нийт ярьдаг гишүүн бол Ц.Анандбазар.
Бизнесийн салбарт танигдаж эхэлсэн цагаасаа үе үеийн улс төрчдийн “бөгс долоож” явсаар өдгөө төрийн сэнтийд заларсан түүнд сонгогч түмний аж амьдрал хамаагүй бололтой.
Улсын эдийн засаг хүндхэн байгаа энэ он жилүүдэд тэрбээр төсвийн мөнгийг хэмнэх нь бүү хэл, 20 км үргэлжлэх хашаа барихаар төлөвлөж, сонгогч олноо загнаж зандраад явааг онцолж байна.
Тодруулбал, тэрбээр өөрийн тойрог болох Булган аймгийн Баяннуур суманд төсөвлөгдсөн гурван тэрбум төгрөгөөр 20 гаруй км үргэлжлэх хайс, хашаа барихаар болжээ. Түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн нутгийн иргэдтэй тэрбээр уулзалт хийх үедээ өөрийн амаар “Хорь гаруй км үргэлжлэх хашааг барихдаа л барина” хэмээн шүд зуусан байна.
Мөн тэр уулзалтын үеэр тэрбээр “Энэ асуудлыг УИХ, Засгийн газраар оруулаад нэгэнт шийдчихсэн. Төсөвт мөнгө нь суучихсан, та нар яаж ч чадахгүй. Ер нь Монгол улсын хамгийн том хууль бол төсвийн тухай хууль мэдэж ав” гэх мэтээр загнаж зандарсан сурагтай.
Түүнчлэн, тэрбээр нутгийн удирдлагуудыг нэг өрөөнд дуудаж оруулаад “Хэрэв төслийг дэмжихгүй, төсөвт суусан хөрөнгө оруулалт буцаан татагдвал, ар гэр албан тушаалтай чинь хатуу хариуцлага тооцно” хэмээн “цүнх баригч” туслахуудаараа сүрдүүлжээ.
Эдийн засгийн хэмнэлт хийж, ард олныг бүсээ чангалахыг Төрийн гурван өндөрлөг нь уриалаад байхад түмэн олноос сонгогдсон гишүүн нь төсвийн мөнгийг хашаа, хайсанд зарцуулна хэмээн үхэр шиг зөрүүдлэх нь хэр зохимжтой вэ. Нутгийн иргэд нь төсөвт суулгасан гурван тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжил, ард олны амьдралд хэрэгтэй зүйлд зарцуулахыг хүсээд байхад мань хүн зангаа тавихгүй, загнаж зандран төслөө зүтгүүлсээр байгаагын цаад учир юу вэ?
Иргэдийнхээ амьдралыг ойлгодоггүй, өөрийн эрх ашигыг боддог эрхэм гишүүнээ болиулж болдоггүй юм уу, МАН-ын “ах нар”-аа.
Хүчирхийлэлийн асуудал тань намжаагүй байхад ханаж цаддаггүй, шунаг сэтгэлээ юунд олны өмнө дэлгэнэ вэ, Ц.Анандбазар гишүүнээ. Ичих нүүртэй бай.


