Монголын рок попын ертөнцөд хамгийн удаан бүрэн бүрэлдэхүүнээрээ оршин тогтнож буй охидын хамтлаг бол “Гурван охин”. Тус хамтлагийн бүсгүйчүүд бүгд гэр бүлтэй болж, бүл нэмсэн.
Тэднээс хамтлагийнхаа хамгийн “халуухан” төрхтэй гэгддэг Х.Ану нөхрөө нууцалсаар өдий хүрсэн. Харин саяхан болсон нэг шинэ жилийн үеэр Х.Ану нөхрөө анх удаа олны өмнө ил гаргасан нь манай сайтын дуранд өртсөн.


Нэр нь үл мэдэгдэх түүний нөхрийн хувьд Х.Анугаас насаар дүү, хувийн бизнес эрхэлдэг гэхээс өөр мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үгүй.
Тэд дундаасаа Б.Хан-Автай гэх хүү төрүүлсэн бөгөөд хүү нь өдгөө гурван насны босго алхаж буй.Тэгвэл тэрээр өнөөдөр жирэмсэн зургаа дэлгэлээ.
Хүүдээ ийнхүү дүү гаргаж өгч буй бололтой.

Мэдээ Хуулбарлахыг хориглоно

