Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Төрсөн дүүгийнхээ нөхөрт давуу байдал олгосон цэцэрлэгийн эрхлэгчийг торгов
Гэмт хэрэг

Төрсөн дүүгийнхээ нөхөрт давуу байдал олгосон цэцэрлэгийн эрхлэгчийг торгов

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/28/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төр, нийтийн албан тушаал хашиж байхдаа хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгох явдлыг хууль сахиулах байгууллагынхан хяналтдаа авч, гэм буруутнуудад хариуцлага тооцуулсаар байна. Ийм нэгэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. Тус дүүрэг дэх 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг Д.Болормаа эрх мэдлээ урвуулж, хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгажээ. Улмаар НПГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгт бараа, материал болон үндсэн хөрөнгө худалдаж авахдаа эрхлэгч Д.Болормаа нь хамаарал бүхий хүн буюу төрсөн дүү Д.Б-гийн нөхрийн эзэмшлийн “Элит хангамж” ХХК-иас 14.3 сая гаруй төгрөгийн үнэ бүхий, 18 нэр, төрлийн 130 ширхэг эд зүйл худалдан авсан аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх цэцэрлэгийн эрхлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын төсөвт учруулсан хохирол, төлбөрөө төлөн, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-ын хяналтын прокурорт гаргасан байна. Улмаар прокурор хэргийг хянаж үзээд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэн шилжүүлснээр дээрх шүүх хэлэлцээд Д.Болормааг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд тодорхой хугацаагаар ажиллах эрхийг нь хасаж шийдвэрлэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.