Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Төрийн үйлчилгээний байгууллага түмний мөнгийг хүүлдэг “Уранган” хашаанд үнэ төлбөргүй “амьдрах” нь ариун явдал уу
Папарацци

Төрийн үйлчилгээний байгууллага түмний мөнгийг хүүлдэг “Уранган” хашаанд үнэ төлбөргүй “амьдрах” нь ариун явдал уу

Эрхэм админBy Эрхэм админ04/28/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн үйлчилгээний АТҮТ улсын комисс хүлээж аваагүй барилга руу нүүж, иргэдийн эрүүл мэнд амь насаар “наадах” гэж байгааг бид онцолж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Уран ган” ХК гэх дураараа байгууллага оршиж буй. Уг байгууллагын хашаанд нийт таван барилга байгууламж байгаагаас хоёрыг нь л улсын комисс хүлээн авчээ. Үлдсэн барилга, өргөтгөлийг нь улсын комисс хүлээн зөвшөөрч аваагүй байгаа юм. Гэтэл улсын комисс аваагүй тус байгууламжууд дотор “Уранган” компани том толгой гаргаж, өдгөө лоунж, фитнесс зэрэг тэргүүтэй бизнесийн байгууллагуудыг ажлуулж байгаа билээ. Үүнийг тус Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан болон тус дүүргийн Мэргэжлийн хяналтынхан мэддэггүй бололтой. Эсвэл мэдсэн ч, мэдээгүй дүр эсгэн нүдээ аниад өнгөрдөг ч байж болох юм.

Нэгэнт улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг дүүргийн Засаг дарга нь захирамж гарган нураах шийдвэрийг гаргах хуультай, дүрэм журамтай. Гэтэл төдийгөөс өдий хүртэл нураах нь бүү хэл тус барилгуудыг судалж байна, судлаад хариу хэлье гэх зэргээр асуудал хөндсөн нэгнийг “маллаж” орхидог ажээ.
Тийм ч учраас “Уранган”-ы эзэн гэх Б.Лхагвасүрэн Монгол улсад хуульгүй мэт дураараа авирладаг бололтой. Б.Лхагвасүрэнгийн хувьд мөнгө хүүлэгч, хамтран ажилладаг хүмүүсээ өрөнд оруулдаг, асуудлыг мөнгөөр шийдэх гэж үзээд болохгүй бол ална хэмээн сүрдүүлдэг нэгэн. Түүнийг “Найзгүй” Лхагваа гэдгээр нь хүрээнийхэн нь андахгүй.
Хувьдаа автомашины ломбард ажлуулж, ард иргэдийн мөнгийг амар хялбар аргаар хүүлдэг Б.Лхагвасүрэн Төрийн үйлчилгээний Авто тээврийн Үндэсний төвийг арга залиараа “атгандаа оруулсан” бололтой. Тодруулбал, тэрбээр өөрийн эзэмшлийн улсын комисс хүлээн аваагүй барилгадаа АТҮТ-ийг ямар ч түрээсийн төлбөр авахгүйгээр буюу үнэ төлбөргүйгээр суулгахаар болсон байна. Өөрийн арга залиараа Төрийн үйлчилгээний байгууллагыг ийнхүү ятгаж, аргандаа чадсан нь түүнийг ямар их ашиг сонирхолын зөрчилтэй этгээд болохыг харуулж байна. Хамгийн аймшигтай нь, үнэ төлбөргүй ашиглуулах барилга нь дээр дурьдсан улсын комисс хүлээж аваагүй барилга нь аж. Үнэхээр “найзгүй” Лхагваа улс эх орныхоо эдийн засгийг хэмнэх сайхан сэтгэл гаргасан бол, хэзээ ч нурж мэдэх улсын комисс хүлээж аваагүй барилгатаа суулгахгүй байсан нь лавтай.
Түрээсийн төлбөргүй хувийн хэвшлийн барилгад суух болсондоо баярлан гүйж буй АТҮТ-ийнхөн Б.Лхагвасүрэнгийн цаад санааг гадарлаа болов уу, яагаа бол гэдэг нь сонин. Өөрөөр хэлбэл, тэд хууль бус барилгад Төрийн үйлчилгээг явуулж, мөнгө хүүлэгчин ашиг сонирхол, хууль бус үйлдлийг нь дэмжиж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой.

Хууль дүрэмдээ Улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид улсын байгууллага бүү хэл, хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулах нь хориотой байдаг билээ. Уг асуудлын талаар бид АТҮТ-ийн дарга Гүрсоронзонгоос тодруулахад, тэрбээр “Би анхаарч анзаарч хараагүй юм байна. Уранган компаниас манай байгууллагатай хамтран ажиллах албан бичиг ирсэн. Бидэнд хэлэхдээ, эндээ засвар хийх гэж байгаа. Хойноо арай л VIP орчинд үйлчилгээ явуулах боломжтой гэдгийг онцолсон байсан. Тэдний зүгээс иргэдийн эрэлт хэрэгцээ их байна, танайхыг маш олон хүн асуудаг учраас нэг ч төгрөгийн түрээсийн гэрээ хийхгүй, түрээс авахгүй гэдгээ тэд илэрхийлсэн байсан юм. Бидний орохоор төлөвлөж байсан барилга байгууламжийг улсын комисс хүлээж авсан эсэх нарийн юмыг сайн судлаж амжаагүй, мэдэхгүй байна. Дахин сайн судалж үзнэ ээ” гэв.
Ямартаа ч, АТҮТ-ийг төсвийн хэмнэлтээр нь “дагздах”-ыг санаархаж яваа “Уранган”-ы Б.Лхагвасүрэн өөрийн авто ломбардаа өргөтгөх ашиг сонирхолын зөрчлөө барьж ядан яваа бололтой.

Баянгол дүүргийн Засаг дарга болон нийслэлийн мэргэжлийн хяналтынхан “дүрэмгүй” амьдардаг түүний хууль бус барилгуудад хариуцлага тооцох цаг нэгэнт ирснийг бид анхааруулж байна.
Төрийн үйлчилгээ АТҮТ ардын мөнгийг хүүлдэг “Уранган” ХК-ны хашаанд үнэ төлбөргүй “амьдрах” нь өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй явдал биш гэж үү.

Онцлох үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.