Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Испани дуу”-ны О.Баяржаргал нөхдийн урвалтыг нохойны хуцалтаар илэрхийлжээ
Папарацци

“Испани дуу”-ны О.Баяржаргал нөхдийн урвалтыг нохойны хуцалтаар илэрхийлжээ

Эрхэм админBy Эрхэм админ04/29/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Рок попын ертөнцөөр аялж яваа уран бүтээлч бол О.Баяржаргал. Урлагийнхан дундаасаа хэлний авьяасаараа гайхагддаг тэрбээр Испани хэлээр өөрийн төрөлх хэл мэт дуулдаг гэдгээрээ онцгой. Тэр дундаа Испани хэлнээ латин америк, пламинго стиллээр дагнан уран бүтээлээ туурвидаг дуучин О.Баяржаргалаас өөр уран бүтээлч монголд байхгүй гэхэд хилсдэхгүй.
Сонин содон хэмнэлээрээ сонсогч түмний сонорыг мялаадаг тэрбээр 1990-ээд онд зохиогдож байсан “Нөхөд ноход” дууг шинэчлэн дуулж, дахин тэсрэлт хийв. Дуун дундуур нохойн хуцалт сонсогдох нь сонирхол татаад зогсохгүй, нийгэм тэр дундаа орчин цагийн нөхөрлөлийн үнэн нүүр царайг илэрхийлжээ.
Хэзээнээс уран бүтээлээ бусадтай ижилхэн хэвэнд цутгасан юм шиг байхаас цааргадаг тэрбээр тус уран бүтээлээрээ бусдаас өөр шүү гэх мэдрэмжийг төрүүлж чадаж буйг эрхэм сонсогч та дуулсан дуунаас нь анзаарах биз ээ. Дуучин О.Баяржаргалын хувьд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул бөгөөд багаасаа л ардын болон уртын дуу дуулж өсчээ. Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө СУИС-ын 2009 онд дүүргэсэн. Тэр цагаас хойш Цэргийн дуу бүжгийн дуучнаар ажиллаж, өдгөө дуу бичлэгийн “Чимээ” студийг үүсгэн байгуулан, уран бүтээлээ тууривсаар явна. Дуучин залуугийн хувьд одоогоор олны танил болоогүй ч, авьяас ур чадвар, хөдөлмөрийнхөө үр шимээр урлагийнхнаасаа “Испани Баяраа” гэх хочийг зүүжээ. Тэр зөвхөн дуу дуулаад байдаггүй, ая зохионо, арга хэмжээг хөтлөнө, бас энтертаймент тоглолтыг мэргэжлийн түвшинд найруулах чадвартай гэдгээрээ бусдаас онцгойрдог юм билээ.
Дуучин О.Баяржаргал бүр жанраар дуулж чаддаг бөгөөд одоо Кантри, рок-н ролл, жааз, дип хаус гэх мэт шинэ стиль жанрын бүтээлүүд дээр ажиллаж байгаа аж. Магадгүй түүнийг бие даасан тоглолтоо хийвэл үзэгчид тун сонирхолтойгоор хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.