Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Өнөөдрөөс халуун усаа хязгаарлуулах байршлуудтай ТАНИЛЦ
Папарацци

Өнөөдрөөс халуун усаа хязгаарлуулах байршлуудтай ТАНИЛЦ

Эрхэм админBy Эрхэм админ05/01/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар Дулаан Сүлжээ/УБДС/ ТӨХК-иас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарь гаргалаа.

Засварыг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Дулааны шугамын засварын үеэр орон сууцны айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг тасалдаг. Тус компани “Энэ жил засварыг аль болох шахаж, богино хугацаанд хийнэ” гэж мэдээлжээ.

Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна. Засварын үеэр 7-14 хоног халуун ус хязгаарлана.

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамыг үе шаттай өргөтгөн шинэчилж байгаа. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос дулаан хангамж доголдох, тасалдах тохиолдол гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэхээр болжээ.
2022-2023 оны өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөөд байна.

Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулж, шинээр солих, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байх юм.

Айл өрхийн хэрэглээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар мэдээлнэ. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар Дулаан сүлжээ компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.