Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр боллоо
Папарацци

УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр боллоо

Эрхэм админBy Эрхэм админ05/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 2-6-нд 604 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоод нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн байна.

Эдгээрийн дотор олны анхаарал татсан, хоёр ч улстөрчтэй холбоотой хэрэг багтжээ. Тодруулбал, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг дуусгасан аж. Тэрбээр хүү О.Тэмүүжин, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга асан, Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нартай хамт эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд 2019 оны гуравдугаар сард шүүх хэргийг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм.

Тэд “Тэмээн поло-2016” тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, Ц.Оюунбаатарын ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллага руу шилжүүлж авсан хэрэгт холбогдсон.

Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох, хээл хахууль авч, албан тушаалаа урвуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлэх санал НПГ-т хүргүүлсэн байна. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй юм. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар нь иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө “угаасан”, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон. Үүнд холбогдсон 51 хүний дотор УИХ-ын гишүүн Б.Бейсен багтсан юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.