Сошиал сүлжээний хэрэглэгч Б.Сүнээ гэх бүсгүй Засгийн газрын шийдвэрийг түрүүлж нийтэд хүргэдэг гэдгээрээ алдартай нэгэн.
Мөн “Sunee’s Ballet studio”-гийн үүсгэн байгуулагч юм.
Тэгвэл тэрээр ТV5 телевизийн мэдээний анкор буюу хөтлөгч болжээ.
Энэ талаараа тэрбээр ийнхүү сэтгэгдэлээ хуваалцсан байна.
“Анхны эфиртээ өнөөдөр гарлаа. Яахав. Алдаа оноо их байна. Хичээж явахад яван сайжрах байх. Хэрэгтэй мэдээ мэдээлэл олж сурвалжилж байнаа.
Санал шүүмжээ харамгүй илгээгээрэй харин доромж биш шүү. Гэхдээ турах ёстой юм байна тэ.
Хамгийн гоё нь дуртаа ажлаа хийнэ гэдэг аз бас жаргал… Итгэл хүлээлгэсэн ТВ-5 хамт олондоо талархлаа. Илүү их хичээнээ” гэв.

