“Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ монгол түмний сэтгэлд хоногшсон жүжигчин бол Д.Цэрэндарьзав.
Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүр, “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал хүртсэн Д.Цэрэндарьзав гуайн тоглосон “Хадаг” кино л гэхэд дэлхийн кино наадмаас 50 гаруй шагнал хүртсэн.
Тэгвэл түүний гайхалтай нүүр хувиргалттай зураг сошиал ертөнцийг доргиож байсан.
Гайхалтай зургийн учир зангилаа тайлагдаж “Тэгри чину” кино нээлтээ хийлээ.
Тус киног найруулагч Г.Эрдэнэбилэг найруулж, мөн өөрөө гол дүрд нь тогложээ. Уг киноны гол дүрийг Монголын сор болсон уран бүтээлчид амилуулсан байна.
Хэрээ овгийн Тахилчийн дүрд гавьяат жүжигчин тогложээ.
Киноны нээлтийн үеэр тэрээр манай дуранд хэрхэн буусныг харцгаая.


