Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян. 
Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм олны нүдэн дээр нэг их ил гараад байдаггүй.
Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа сэтгүүлч нараас нуугдан байж дуртай дургүй шагналаа аваад үзэгдэж харагдахгүй ордноос арилаад өгсэн удаатай. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар хүү нь нэр дэвшсэн ч “аав”-ынд хоригдож байсан тул олны өмнө гэр бүлээрээ гарч ирэн, “цээжээрээ хүүгээ хамгаалж” эцэг хүний үүргээ гүйцэтгэж явсан удаатай.
Түүнээс хойш эргээд л нам гүм амьдралдаа “шумбасан” тэрбээр “Мазаалай 2022” бартаат замын уралдааны үеэр энд гарч ирэв. Б. Нямтайширын гэргий Буриад бүсгүй байдаг бөгөөд Хулан нь тийм ч их олны нүдэнд өртөөд байдаггүй юм.Тэргүүн баячуулаас хамгийн их нууцлаг энэ эрийг хүү,охин нь хоёр нь хувийн амьдралаараа ил гаргадаг.





