Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“6-р сарын 1” бол зөвхөн ХҮҮХДИЙН БАЯР
Папарацци

“6-р сарын 1” бол зөвхөн ХҮҮХДИЙН БАЯР

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/01/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зун цагийн нээлт болсон хамгийн гоё өдөр бол жил бүрийн зургаадугаар сарын нэгэнд болдог “Хүүхдийн баяр”. Тэгэхдээ энэ өдөр ээжүүд, хүүхэдтэйгээ хамт баярладаг өдөр үү, эсвэл зөвхөн хүүхдийн баяр уу гэдгийг хамтдаа тодруулцгаая.

Хэрэв 1925 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга” уулзалт болоогүй бол Ирланд, Португал, ОХУ, Армен зэрэг дэлхийн дөч гаруй орон “6 сарын 1”- нд “Хүүхдийн баяр” тэмдэглэдэггүй байж болох юм.

Магадгүй 1926 оны зургаадугаар сарын нэгэнд төрсөн Мэрилин Монрогийн төрсөн өдрийг тохиолдуулж “Дэлхийн гоо сайхны өдөр” гэгчийг хэн нэгэн нь санаачлах ч байсан юм билүү. Тэгэхдээ 1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос “6 сарын 1”-ний өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаар улс орнууд дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Улмаар 1952 оноос Монголд анх удаа “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байна. Тэр цагаас хойш бараг л бүх хүн “6 сарын 1”-нд Хүүхдийн паркад очин баярлаж, ээж ааваасаа шинэхэн, гоё бэлэг авдаг уламжлал тогтсон юм. Унадаг дугуй, цэнхэр нүдтэй хүүхэлдэй, одон орны дуран, чихрийн цуглуулга, цэцгэн хээтэй даашинз, хөгжим тоглуулагч гээд хүн бүрийн багадаа авч байсан ямар нэгэн нандин бэлэг энэ өдөр л гарч ирсэн байдаг.

Гэвч энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй, тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч бас баярлуулах хэрэгтэй гэж Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, бид 1995 оноос эхлэн “Эх үрсийн баяр” тэмдэглэх боллоо. Тэр үед хүмүүс, “Эмэгтэйчүүдэд өөрсдийн гэсэн баяр, <<Мартын 8>> бий шүү дээ” гэлцэж байсан ч “Март бол бүх эмэгтэйчүүдийн баяр. Харин <<6 сарын 1>> бол хүүхэд төрүүлсэн ээжүүдийн баяр” гэсэн зөвтгөл эсрэгээр нь гарсан даа. Энэ үед олонх аав нар хүүхдүүдээ эхнэртэйгээ хамт баярлуулах үүргийг хүлээн авсан ч энэ өдөр ээж болон эхнэрээ баярлуулаагүй эрчүүд бас цөөнгүй үлдсэн.

Үнэндээ “6 сарын 1”-ийг “Эх үрсийн баяр” болгох 1995 оны шийдвэрийг 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ албан ёсоор цуцалж, зөвхөн “Хүүхдийн баяр” болгосон юм. Магадгүй та тийм зүйл байдаг эсэхэд эргэлзэж байвал Хөдөлмөрийн тухай хуулин дахь “Бүх нийтээр амрах өдөр”-ийн жагсаалтанд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэсэн байгааг харах боломжтой.

Тэгэхээр бодит байдал гэвэл Монголд одоо хууль ёсны “Ээжүүдийн баяр” байхгүй, дэлхийн “Ээжүүдийн баяр”-т манай орон албан ёсоор нэгдээгүй бөгөөд “6 сарын 1”-н зөвхөн “Хүүхдийн баяр” хэвээр үлдсэн байна.

Бидний сэтгэлд хоногшин үлдсэн “Эх үрсийн баяр” гэх ойлголт маань зөвхөн 1995-2003 оны хооронд хэрэгжиж байсан зүйл бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг эс хайхран, жил бүр “Эх үрсийн баяр” гэж бичиж, нийтлэдгээс улбаалж бид одоо хүртэл ийм баяр байгаа мэтээр төөрөгдөх болжээ.

Тиймээс хүмүүс өнөөдөр буюу “6 сарын 1”-нд зөвхөн хүүхдүүдээ л баярлуулах хэрэгтэй.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.