Сэтгүүлч Бодийн Болдбаатар. Тийм ээ яг зөв таньж байна, Болдкогийн цэцэрлэгийг барьсан өнөөх сайн “хүү”.
Юм энгийн байхдаа сайхан. Барилга барьж хөлсөө дуслуулан гоймон оочилж, хог түүдэг хүн шиг л заримдаа “бүгээн” болчихсон зургаа нүүр номдоо тавихаас огтхон ч ичихгүй нь сонин. Фэйсбүүкт уг нь бол царай муутай хүн байдаггүй.
Тэр өөрийн нэрийн хуудас болсон ток шоугаараа нийгэмд бөмбөг тэслэх болсон. Харин өдгөө холимог тулаанч З.Шинэчагтага, боксчин Цэндбаатар нарын бооцоот тулааныг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Түүнийг манай сайт хэрхэн папараци дурандаа буулгасныг сонирхуулж байна.
Сэтгүүлч Болдко нэвтрүүлэг хийснийхээ дараа нэг бус удаа халдлагад өртөж байсан гэдэг. Хутгалуулж, машинд дайруулж, усан далан руу шидүүлж эрэн сурвалжлага хийснийхээ төлөө үргэлж бэртдэг орлон тоглогчгүй Болдко. Тэр тэрсэлддэг. Тэрсэлдэхдээ энэ мэтээр ухаалгаар хэв маягаа өөрчилдөг ч сэтгүүлзүйгээс явж чадаагүй аж. Тэр “эр хүний” гэх тодотголтой спорт бүрд дуртай. Тиймдээ ч зуны дэлгэр цагт ихэвчлэн мотоциклоо унаад салхи татуулан давхиж харагддаг чопперчин, стильтэй Болдко.




