“Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр олонд танигдсан Жүжигчин Э. Пүрэвжаргал буюу Пунтик орчин цагийн дэлгэцийн сайн жүжигчдийн нэг гэж үзэгчиддээ үнэлэгддэг.
Тоглосон дүр бүрээ өөрийн өвөрмөц характераар амилуулдаг тэрбээр өдгөө 29 настай, Дархан хотын уугуул нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа хөдөөний эгэл эмэгтэй дүр төрх бүхий гэрэл зургаа нийтлэсэн нь олны анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, “Энэ хэн бэ” гэх асуултыг тавихад хүргэж байсан гэхэд болно. Тиймээ тэр, тал нутгийн охины эгэл дүрийг энэ гэрэл зурагтаа үлдээжээ. Магадгүй түүний дараагийн уран бүтээлийн дүр ч байж болох.
Жүжигчин Э.Пүрэвжаргалын хувьд бусад эмэгтэй жүжигчдээ бодвол “оддын өвчнөөр” өвчлөөгүй гэх дүгнэлтийг найруулагч нараасаа сонсдог. Уран бүтээлдээ нүцгэлэхийг хүндээр хүлээж авдаггүй гэгддэг тэрбээр. Угаасаа л би энэ биеийг жүжигчин болгоно гээд шивээс, персинг хийлгэхгүй хадгалж байгаа гэдгээ илэрхийлж байсан. Тэрээр тулааны урлагаар хичээллэх дуртай бөгөөд бага байхдаа таеквондо, кикбоксоор хичээллэдэг байжээ.
Тэрээр өөрийгөө хов живэнд орооцолддоггүй, хэн нэгнээс сонссон хэрүүлийн чанартай үгийг бусдад хэлдэггүй, шударга зантай хүн гэж тодорхойлдог. Энэ нь ч түүний биеэ авч яваа байдлаас илхэн харагддаг.

